• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадад үйлдвэрлэв" инновацын шинэ цаг эринийг угтан ирэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-02 16:46:59

Сүүлийн үед хэвлэгдсэн "Чиу Ши" сэтгүүлийн 15 дахь дугаарт Хятадын инженерийн хүрээлэнгийн дарга Жю Жи-гийн "Хятадад үйлдвэрлэв" инновацын шинэ цаг эринийг угтан ирэв гарчигтай өгүүлэл нийтлэв. Өгүүлэлд, аж үйлдвэр нь эдийн засгийн гол цогц, улс ардын эдийн засгийн тулгуур, ард түмний чинээлэг амьдралын материаллаг үндэс суурь бөгөөд инновацыг хөгжүүлэх гол талбар юм. Өдгөө, Хятад улс аж үйлдвэрийн том орон хэдий ч хүчирхэг орон биш. Шинэ бүтээмжид түшиж, аж үйлдвэрийн том орноос хүчирхэг орон тийш өөрчлөгдөхийг биелүүлэх нь шинэ цаг үед эдийн засагт нүүрлэж буй чухал сорилт юм гэв.

Өгүүлэлд, аж үйлдвэрийн хүчирхэг орон 4 онцлог шинжийг бүрдүүлдэг. Үйлдвэрийн цар хэмжээ, шилдэг бүтэц, чанарын өндөр үр ашиг, тогтвортой хөгжлийн хүчин чадал байх ёстой. Дээрх зорилтыг биелүүлэхийн тулд Хятадын төрийн зөвлөлөөс "Хятадад үйлдвэрлэв-2025" баримт бичиг гаргаж, Хятадын аж үйлдвэрийн хүчирхэг орон болохыг түргэтгэсэн гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе