• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бид мартах учиргүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-02 17:06:15

Энэ жил дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70, мөн Хятадын ард түмний Японы түримгийлэлийн эсрэг дайны ялалтын 70, 1939 оны Халх голын дайны ялалтын 76 жилийн ойн жил юм. Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайнд ялсаны 70 жилийн ойг тэмдэглэх тэр үеэр БНХАУ-аас Монгол Улсд суугаа Элчин сайдын яамны Цэргийн Атташе, Монгол Улсад ажилаж байгаа Хятадын CRI буюу Хятадын Олон Улсын Радио, Синхуа Хороо, Ардын Өдрийн Сонины сэтгүүлчдийг зохион байгуулж, Халх голын дайн болсон Дорнод аймгийн Халх гол нутгаар сурвалжилга хийлгэсэн юм. 76 жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө Монгол Зөвлөлтийн олон сайхан аавын хүү ариун цусаа урсган, алтан амиа алдан байлдаж явсан энэ нутагт Япон самуурайн хаясан бөмбөгний тэсрэлтэд үлдсэн газрын шарх аниагүй байна. Тэнд Монгол Зөвлөлтийн баатруудын хөшөө, Японы дайнд үрэгдсэн хүмүүсийн хөшөө дурсгал, дайнд шатаж сүйдсэн танк, машин, цэргийн дуулга, их буу зэрэг байсаар. Өнөөдөр Монгол Улсын Дорно хил амгалан тайван, Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө баталгаажиж, Монгол Улсын ард түмэн амар амгалан амьдарч байна. Хэрэв 76 жилийн өмнөх энэ цусан тулаанд Монгол Зөвлөлтийн тал ялагдсан бол өнөөдөр ямар байх байсан бол? Бодохоос айдас төрнө. Өнөөдрийн энэ амгалан тайван амьдралыг Монгол Зөвлөлтийн олон аавын хүү ямар их үнэ цэнээр бидэнд авчирсаныг хэзээ ч мартах учиргүй. Түүнээс 6 жилийн дараа Монгол Зөвлөлтийн нэгдсэн арми Хятадын ард түмний Японы түрэмгийллэийн эсрэг дайнд туслан Японы эсрэг дайн зарлаж, Өвөр Монголцуудыг багтаасан Хятадын умард нутгийн ард түмнийг Японы самурайн дарлалаас авран чөлөөлсөн билээ. 70 жилийн өмнө болсон энэ аугаа их чөлөлөөх дайнд Хятадын ард түмний төлөө ариун цусаа урсган, амь хайргүй тэмцэж явсан Монгол Зөвлөлтийн баатруудаа мартах учиргүй.

Сурвалжилга хийж явахад Халхагол сумын "ЯЛАЛТ МУЗЕЙ"-н захирал Мягмарсүрэг бидэнд үзмэрээ танилцуулж, дайн болсон газраар дагуулан явж тайлбар хийж өгсөн юм. Монгол, Орос, Хятад гурван ард түмний хамтын ялалтыг мөнх тэмдэглэх зорилгоор Хятадын сэтгүүлчид болон "Ялалт Музей" хамтран тус музейн арын хашааны 2 га талбайд мод ургамал тарьж, гурван орны "ЭНХ ТАЙВАН НАЙРАМДЛЫН ЦЭЦЭРЛЭГ" байгуулах санаачилга дэвшүүлсэн билээ. Энэ сайхан санаачилгыг дэмжиж, сэтгэл санаа, эд матерын туслалцаа үзүүлэхийг гурван орны төр засаг, хүн ард, байгууллага нэгжид уриалж байна. Сайн сайхан үйлс ямагт мандан бадрах болтугай. Ингээд Халхгол сумын "Ялалт музей"-н захирал Мягмарсүрэнгийн ярихыг сонсоё. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе