• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Саудын Арабад МЕРС-ийн халдвараар дахин 6 хүн нас баржээ

CRI       (GMT+08:00) 2015-08-26 15:45:55

Саудын Арабын Эрүүл мэндийн яам 25-нд мэдэгдэхдээ, өнгөрсөн 24 цагийн дотор Саудын Арабад МЕРС буюу титэмт вирусийн халдвараар нас барагсдын хүний тоо зургаа болсон байна. Тэднээс гадна 8 хүн халдвар авсан нь нэгэнт оношлогджээ. Дээрх 14 хүн Саудын Арабын нийслэл Эр-Риядгийн оршин суугчид. Ингэснээр Саудын Арабад МЕРС-ийн халдвар авсан хүний тоо 1162 болж нэмэгдсэнээс 498 нь нас бараад байгаа юм.

Албан мэдээнд тэмдэглэхдээ, нас барагсдын дийлэнх нь дундаж нас нь 70 хүрсэн өндөр настайчууд, бүгд ямар нэг ужиг өвчтэй байсан байна. Шинээр оношилсон өвчтөний 2 нь эмнэлгийн ажилтан байжээ.

Сүүлийн үед Саудын Арабын нийслэл МЕРС-ийн халдвар дэлгэрэх хандлагатай болоод байна. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе