• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бразилын эдийн засаг хумигдаж болзошгүйг хүлээн зөвшөөрчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-26 15:31:01

Дэлхийн эдийн засаг тааруухан байгаа нөхцөлд Бразилын эдийн засаг ирэх онд ч хумигдаж мэднэ гэдгийг тус орны ерөнхийлөгч Дилма Руссефф 25-ны өдөр хүлээн зөвшөөрчээ.   

Тэрээр мөн өдөр Сан Паулогийн орон нутгийн телевизэд ярилцлага өгөхдөө, "Энэ жил Бразилын эдийн засагт маш их эрсдэл хямрал нүүрлэсэн, 1.5 хувийн сөрөг өсөлттэй гарч болзошгүй гэж албаны тал төсөөлж байна. Ирэх жил эдийн засгийн нөхцөл байдал сайжрахыг хүсэж байна, гэвч баттай хэлж чадахгүй. Дэлхийн эдийн засаг донсолгоо ихтэй байгаа болохоор ирэх жил Бразилын эдийн засагт ч олон хүндрэл бэрхшээл тулгарч болзошгүй" гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе