• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юньнань муж Зүүн Өмнөд Азийн орнуудтай дэд бүтцээр түншилнэ

CRI       (GMT+08:00) 2015-08-27 11:29:45

Юньнань муж 5 зурвас хуурай зам болон 2 усан тээврийн зам бүтээн байгуулж, Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Азийн орнуудтай холбож, бүс нутгийн хамтын хөгжил ба харилцан ашигтай хамтын амжилтад хүрэх болно гэж Хятадын Юньнань мужийн Зам тээврийн тэнхимийн дарга Лю И-пин саяхан манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ.

Лю И-пиний дурдсан 5 зурвас хуурайн зам бол даруй, Күньмингээс Моханаар дамжин Тайландын Бангкок хүрэх авто зам, Күньмингээс Хэкөү-гээр дамжин Вьетнамын Ханой хүрэх авто зам, Күньмингээс Рүйлигээр дамжин Мьянмарын Куаук Пю хүрэх авто зам, Күньмингээс Тэнчүнгээр дамжин Энэтхэгийн Ледо хүрэх зам , Күньмингээс Чин Шүй-хэгээр дамжин Мьянмарын Куаук Пю хүрэх авто замууд юм. Усан тээврийн 2 зам гэдэг нь Лаос, Мьянмар болон Тайландтай хамтран "Лань Цанжян мөрөн- Мэкон мөрний олон улсын усан тээврийн хөгжлийн төлөвлөгөө 2015—2025" биелэгдэхийг урагш ахиулж, Лань Цанжян мөрөн- Мэкон мөрний олон улсын усан тээврийн хоёр дахь шатны байгуулалтын үндэс суурийг бэхжүүлэх, түүнчлэн Хятад, Мьянмарын Аеяарвади мөрний хуурай болон усан тээврийг хослуулсан тээврийн хамтын ажиллагааны холбогдох ажлыг ахиулах явдал болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе