• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Визийн хязгаарлал тогтоосонд дургүйцэл илэрхийлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-08-27 09:45:55

26-нд ОХУ-ын Гадаад харилцааны яам мэдэгдэхдээ, АНУ-аас ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенкод хязгаарлах нөхцөлтэйгээр виз олгох болсноор тэрээр ОХУ-ын парламентын төлөөлөгчдийг тэргүүлж, удахгүй Нью-Йоркт болох олон орны парламентын холбооны холбогдох ажиллагаанд оролцож чадахгүй болов, иймэрхүү байдал ОХУ-ын эгдүүцэлийг хүргэлээ гэжээ.

Тус өдөр ОХУ-ын Гадаад харилцааны яам мэдэгдэхдээ, Америкийн талаас Валентина Матвиенкод олгосон виз түүнд "хүлээж авахын аргагүй маш олон хязгаарлал тогтоожээ", үүнд Валентина Матвиенко НҮБ-ын хүрээнээс гаднах бүх ажиллагаанд оролцож болохгүй юм байна, Америкийн талын дээрх үйлдэл нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөнөөр, олон талт чуулга уулзалтыг зохион байгуулж буй орны хүлээх ёстой үүрэг хариуцлагаас няцсан учир ОХУ-ын тал үүнийг хүлээж авахын аргагүй юм гэжээ.

Энэ оны 8-р сарын эцсээс 9-р сарын эхээр, Нью-Йоркт болон олон орны парламентын холбооны дарга нарын 4-р бага хурал болон үүнээс өмнөхөн болох уг холбооны эмэгтэй дарга нарын 10-р уулзалтад оролцохоор Валентина Матвиенко төлөвлөж байсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе