• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэ он гарснаас хойш 90 гаруй сэтгүүлч амь насаа алджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-27 11:02:28

Хэвлэл мэдээллийн ажиглагч байгууллага - "Хэвлэл мэдээллийн бэлэг тэмдэг хөдөлгөөн" \ PEC\ 26-нд Женевт мэдэгдэл хийж, энэ он гарснаас хойш, дэлхийн хэмжээнд дор хаяж 90 гаруй сэтгүүлч амь насаа алдсан гэж тэмдэглэжээ.

Мэдэгдэлд, эндсэн сэтгүүлч нар терроризмын дайралт, дайралтын явц дахь санамсаргүй байдал, эсвэл гэмт хэргийн золиос болж нас барсан гэж тэмдэглээд, мөн өдөр Америкт болсон сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн хэргийг хатуу зэмлэн буруушаажээ.

Америкийн Виржиния мужийн орон нутгийн нэг телевизийн 2 сэтгүүлч орон нутгийн цагаар 26-ны үүрээр шууд нэвтрүүлэг хийж байхдаа хорлогдсон байна. Тус мужийн дарга Терри Мак Олиф хэлэхдээ, дээрх хэрэгт телевизийн нэг ажилтныг сэжиглэж байна. Одоогоор хараахан тодруулаагүй байна гэжээ.

Женевт төвтэй "Хэвлэл мэдээллийн бэлэг тэмдэг хөдөлгөөн" бол дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашгийн бус ажиглагч байгууллага юм. Уг байгууллагын энэ оны эхээр нийтэлсэн тайлангаас үзэхэд, 2014 онд дэлхийн хэмжээнд нийт 138 сэтгүүлч амь насаа алджээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе