• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний айлчлалын талаар Америк идэвхтэй дохио өгсөөр байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-27 10:10:34

  Хятад улсын дарга Ши Жиньпиний АНУ-д хийх төрийн айлчлал дөхөхийн хирээр Цагаан ордон сүүлийн өдрүүдэд олон идэвхтэй дохио өглөө. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест 26-нд ерөнхийлөгч Барак Обама болон дарга Ши Жиньпин нарын харилцаагаа хэвээр хадгалахын чухлыг онцоллоо. 

  Хятад улсын дарга Ши Жиньпиний Америкт хийх төрийн айлчлалыг болиулахыг Америкийн дараагийн ерөнхийлөгчид нэр дэвшигч, Висконсин муж улсын засаг дарга Скотт Вокер саяхан шаардсан юм. Үүнд хариу болгож Жош Эрнест 26-ны өдөр хэлэхдээ, Хятад улстай хэлхээ холбоогоо хэвээр байлгах нь Америк даян дэлхий дэх ашиг сонирхлоо ахиулах үр ашигтай арга зам гэж ерөнхийлөгч Обама үзэж байна, жишээ нь өнгөрсөн намар Ши Жиньпин дарга Америкт айлчлах үеэр, Америк Хятад хамтран уур амьсгалын өөрчлөлтийн тухай түүхэн амлалт хийж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах талаар хамтран ажиллахаар шийдсэн юм гэжээ.

        Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Эрик Шульц 25-нд хэлэхдээ, Төрийн айлчлалыг оролцуулсан "өндөр дээд хэмжээний харилцан айлчлал"-аар дамжин Хятад улс хоорондын санал зөрөлдөөнөө зохицуулах боломжийг Барак Обамад олгож байна, зарим зөрчил маргааныг бүрмөсөн зохицуулж чадахгүй ч гэсэн боломжийн хирээр багасаж чадна гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе