• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн мөргөлдөгч талууд түр гал зогсоох хэлэлцээр тохиролцжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-27 10:26:42

Сирийн засгийн газрын арми болон сөрөг бүлгийн зэвсэгт хүчин 26-ны өдөр гурван газарт түр гал зогсоох тухай хэлэлцээр тохиролцсон байна.   

Ливаны хэвлэлийн мэдээлж байгаагаар, орон нутгийн цагаар 27-ны 6 цагаас эхлэн тус орны гурван хэсэг дэх зэвсэгт тулалдааныг 48 цагтайгаар түр зогсоохыг Сирийн засгийн газар болон сөрөг хүчин "Ахрар Аль-Шам" байгууллага зөвшөөрчээ.

Эх сурвалжийн мэдээний дагуу, энэ удаагийн гал зогсоож байгаа нь сөргөлдөгч хоёр талаараа Забадани муж дахь мөргөлдөөнөө зохицуулах тухай идэвхтэй дохио болж байгаа юм байна. Энэ сарын эхээр хоёр талаараа Забаданид гал зогсоохыг зөвшөөрсөн боловч хэлэлцээрийг хэрэгжүүлж амжилгүй дахин гал нээлцжээ.

Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар, Турк болон Иран холбогдох хэлэлцээнд оролцож байгаа юм байна. Өдгөө хэлэлцээ нь их төлөв сөрөг хүчин Забаданигаас ухран гарах нөхцөл байдлын тойронд өрнөж байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе