• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Гаоли ОХУ-ын байгалийн хийн компаний захиралтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-27 16:52:24

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли 26-ны өдөр Бээжинд ОХУ-ын Байгалийн хийн аж үйлдвэрийн компаний захирал Алекси Миллертэй уулзжээ.

Жан Гаоли хэлэхдээ: Хоёр талын байгалийн хийн болон эрчим хүчний хамтын ажиллагааг өргөтгөхөд Хятад улс өөдрөг байр суурьтай байгаа. Зүүн шугамын байгалийн хийн төслийг идэвхтэй ахиулж, тогтсон хугацаандаа хий нэвтрүүлэн ашиглахыг батлан, баруун шугамын байгалийн хийн төсөл зэрэг стратегийн том төслийн асуудлыг сайтар хэлэлцэн хэрэгжүүлэх ёстой. Хоёр тал одоогийн төслөө найдвартай хэрэгжүүлэхийн зэрэгцээ харилцан ойлголцож, найр тавьж, харилцан ашигтай хамтран ашиг хүртэн, хамтран ажиллаж, хөгжих зарчмыг үргэлжлүүлэн сахиж, давуу талуудаа ашиглан, далд хүчээ шавхаж, шинэ хамтын ажиллагааны орон зайг идэвхтэй хайн нээж, хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагааг урагшлуулахыг хүсэж байна гэжээ.

Алекси Миллер хэлэхдээ: Орос Хятадын эрчим хүчний хамтын ажиллагааг ОХУ дээд хэмжээнд чухалчлан үздэг. Хятад улстай байгалийн хийн хоолойн худалдаа, нээн ашиглах, боловсруулах зэрэг бүх талаар хамтран ажиллаж, хоёр талын эдийн засгийн хөгжил, эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулахад бэлэн байна гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе