• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд умард Солонгосын харилцаа сайжран хөгжих ёстой

China.com       (GMT+08:00) 2015-08-28 09:43:28
БНАСАУ-ийн Хөдөлмөрийн намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Ким Ян Жон 8-р сарын 27-ний өдөр хэлэхдээ, Умард Өмнөд хоёр Солонгос энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үндсэн дээр хоорондын харилцаагаа цаашид сайжруулж, нэгдлийн замаар урагшлах ёстой гэлээ.

Энэ сарын 25-ний үүрээр хоёр Солонгосын 43 цаг үргэлжилсэн хэлэлцээ эцэстээ хэлэлцээр тохиролцсон юм. Уг хэлэлцээрт хоёр Солонгосын цэргийн бус бүсэд гарсан мина дэлбэрсэн хэрэгт Умард Солонгос харамсал илэрхийлсэн, дайны бэлэн байдлыг цуцлах, Өмнөд Солонгосын тал Умард Солонгост чиглүүлсэн сөрөг сурталчилгаагаа зогсоох зэрэг агуулга багтсан юм.

Ким Ян Жон 27-ний өдөр сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Умард Өмнөд Солонгос энэ удаагийн тохиролцсон хэлэлцээрийн үзэл санааг нандигнан үзэж, яриа хэлэлцээ болон зөвшилцлөөр сөргөлдөөн болон үл итгэлцлийг арилгах хэрэгтэй. Хэрэв хэлэлцээний үр бүтээл нь зөвхөн энэ удаагийн хямралыг зохицуулахын төлөө бол тийм ч их ач холбогдолгүй юм. Хэлэлцээгээр дамжуулан Умард Өмнөд Солонгос үндэстний нэгдлийн зорилтыг биелүүлэхийн төлөө урагшлах ёстой гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе