• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бан Ги Мун Хятадад айлчилна

China.com       (GMT+08:00) 2015-08-28 09:51:40
НҮБ 27-ний өдөр ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 9-р сарын 2-6-ны өдрүүдэд Хятадад айлчлах хөтөлбөрийг нийтэлж, тэрээр урилгаар Бээжингийн цэргийн парад зэрэг ажиллагаанд оролцох бөгөөд Ши Жиньпин, Ли Кэчян зэрэг Хятадын удирдагчидтай уулзаж, НҮБ байгуулагдсан 70 жилийн ой, уур амьсгалын өөрчлөлт тэрчлэн удалгүй болох гэж байгаа НҮБ-ийн тогтвортой хөгжлийн дээд уулзалтын талаар ярилцах болно гэжээ.

Бан Ги Муны хэвлэлийн төлөөлөгчийн албаны мэдээлснээр, Бан Ги Мун 9-р сарын 2-ний өдөр Бээжинд хүрэлцэн ирэх болно. Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар тэрээр Бээжинд болох Дэлхийн Хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойн тэмдэглэх арга хэмжээнд оролцох болно гэжээ.

Бээжинд айлчлах хугацаандаа Бан Ги Мун Хятад улсын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Дэд ерөнхий сайд Лю Яньдүн, Гадаад хэргийн сайд Ван И зэрэг хүмүүстэй уулзах болно. Хоёр тал харилцан сонирхсон асуудал болон НҮБ-ийн 70 жилийн ой, уур амьсгалын өөрчлөлт болон удалгүй нээгдэх гэж байгаа НҮБ-ийн тогтвортой хөгжлийн дээд уулзалтын талаар ярилцах болно. /Баатар орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе