• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Юньшань Ким Чен Ун-д Ши Жиньпины захидлыг уламжиллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-10 11:00:13

9-нд Пхеньян дахь Бег Хуа Вон төрийн зочид буудалд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юньшань Солонгосын хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ким Чен Ун-тай уулзсан байна.

Лю Юньшань, Ким Чен Ун-д Ши Жиньпин даргын мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлсэн захидлыг уламжлан барив. Ши Жиньпин захидалдаа, ахмад үеийн удирдагчдын үүсгэн байгуулж хөгжүүлсэн Хятад Солонгосын уламжлалт найрамдал бол хоёр талын хамтын эрхэм нандин өв юм. Хятадын нам, засаг Хятад Солонгосын харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, стратеги, алсыг харсан харилцаагаа хөгжүүлэн бэхжүүлж ирсэн юм. Шинэ нөхцөл байдалд бид харилцаагаа дорвитой өргөтгөн, эрүүл тогтвортой хөгжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэлээ.

Ким Чен Ун, Ши Жиньпин даргын захидлыг хүлээж авсандаа талархал илэрхийлсэн бөгөөд Ши Жиньпин даргад түүний мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг улажлахыг Лю Юньшаньд хүссэн байна.

Ким Чен Ун, Солонгосын Хөдөлмөрийн намын 70 жилийн ойг тэмдэглэх ялдамд Ши Жиньпин даргатай ХКН-ын Төв хороо нөхөр Лю Юньшань нарын зэрэг хүмүүсийг Солонгост айлчлуулсан нь Солонгос Хятад хоёр орон гүн зузаан найрамдалтайг бүрэн харууллаа. Энэ нь мөн Солонгосын нам, ард түмэнд асар их урам зориг хайрласан тул бид гүнээ баярлан талархаж байна. Тус айлчлал хоёр орны найрамдлыг зузаатган, харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм гэжээ.

Лю Юньшань: Солонгосын Хөдөлмөрийн намын дарга асан Ким Ир Сен, Ким Чен Ир нарын удирдлаар эх орны тусгаар тогтнолыг биелүүлэн, ард түмэндээ эрх чөлөө эдлүүлж, Солонгосын социалист хувьсгал, бүтээн байгуулалтад баярлууштай амжилт гаргасан юм. Сүүлийн жилүүдэд Ким Чен Ун даргын удирдлагаар Солонгосын нам, ард түмэн эв санаа нэгтэй ажиллаж, эдийн засгаа хөгжүүлэн, ардын амьжиргааг сайжрууллаа. Үүнд Хятадын нам, ард түмэн чин сэтгэлээсээ баярлаж байна гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе