• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Банк санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахаар болов

CRI       (GMT+08:00) 2015-10-10 15:58:55

10-нд Хятадын сангийн яам "Хятад, Япон, БНСУ-ын сангийн сайд, төв банкны ерөнхийлөгчдийн хамтарсан мэдэгдэл"-ийг нийтэлж, банк санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах талаар бодлогын хэлхээ холбоогоо эрчимжүүлэх болно гэжээ.

Хуралд Хятад, Япон, БНСУ гурван орон одоогийн эдийн засгийн байдал, 3 орны эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв, ойрын ирээдүйн банк санхүүгийн зах зээлийн донсолгоо эдийн засагт нөлөөлж байгаа тухай ярилцжээ.

Мэдэгдэлд: Хятад, Япон, БНСУ дэлхийн эдийн засгийн өсөлт урьдчилан төлөвлөснөөс доогуур байгаа бөгөөд бүс нутгийн банк санхүүгийн тогтвортой байдалд заналхийлэл тасралтгүй нэмэгдэж байна. 3 орон хэрэгцээний дагуу эдийн засаг, банк санхүүгийн байдлын хөгжилд нягт хяналт тавьж, одоогийн илрээд байгаа эрсдэлийг зохистой зохицуулан, холбогдох бодлого арга хэмжээнд бага багаар болгоомжтой зохицуулалт хийж, итгэлийг нэмэгдүүлэн, банк санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах болно. Хятад, Япон, БНСУ 3 орон энэ талаар хэлхээ холбоогоо эрчимжүүлэх болно гэжээ.

Цаг тухайд нь үр ашигтай эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, өөр өөрийн орон, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг хэвийн байдалд оруулахыг 3 орон зөвшин тогтжээ. Үүний зэрэгцээ бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлж, эдийн засгийн урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой өсөлтөд хүргэхээр хичээн ажиллах болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе