• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Торгоны замын дурсамж" хүндэтгэлийн тоглолт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-12 19:01:30

БНХАУ байгуулагдсаны 66 жилийн ой, Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 66 жилийн ойд зориулсан "Торгоны замын дурсамж" хүндэтгэлийн тоглолт 10-р сарын 11-ний өдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хотод амжилттай боллоо. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн зохион байгуулсан энэ хүндэтгэлийн тоглотыг БНХАУ-ын Ганьсү мужийн Дуу бүжгийн театр хийсэн юм.

Ганьсү мужийн Дуу бүжгийн театр 1961 онд байгуулагдсан бөгөөд ихэвчлэн хөгжмийн судалгаа, уран бүтээл, Дүньхуан урсгалын хөгжим, бүжгийн чиглэлээр уран бүтээлээ турьвидаг. Дүньхуан гэдэг нь Ганьсү мужид байдаг Дүньхуаний чулуун агуйг хэлж байгаа бөгөөд энэ агуйд Хятадын эртний уран зураг маш олон байдгийн дотор эртний бүжгийн зураг нь их нэртэй юм. Тус театрын олон уран бүтээл, ялангуяа бүжгийн бүтээл Дүньхуаний чулуун агуйн эртний бүжгийн зургаас сэдэвлэсэн байдаг юм.

БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ших Хаймин, Элчин сайдын яамын соёлын зөвлөх Ли Вэй, 1-р нарийн бичгийн дарга Дэбо, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн дэд дарга Хасбагана, МУ-ын Ардын жүжигчин Сувд, Соёлын гавьят зүтгэлтэн Ухнаа нар тоглолтыг үзсэн бөгөөд тоглолт дууссаны дараа уран бүтээлчидтэй хамт дурсгалын зураг татуулсан байна.

ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе