• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Балбын ерөнхий сайдад баярын цахилгаан илгээв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-10-12 20:33:40

12-ны өдөр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хадга Прашад Оли Балбын ерөнхий сайдаар сонгогдсонд баярын цахилгаан илгээжээ.

Ли Кэчян баярын цахилгаандаа, Хятад Балба хоёр орон найрсаг харилцаатай, зовлон жаргалаа хуваалцсан улсууд бөгөөд чухал асуудлаар харилцан дэмждэг улс орнууд юм. Таны бие болон Балбын шинэ засгийн газрын удирдлага дор, үндэсний тогтвортой байдлыг хамгаалах, эдийн засгийг хөгжүүлэх үйл явцад шинэ амжилт гаргаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн Хятад Балба хоёр орны иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ шатанд хүргэн ахиулахад бэлэн байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе