• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Туркт болсон дэлбэрэлтэд эмгэнэл илэрхийлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-12 21:21:00

11-нд Турк улсад дэлбэрэлтийн хэргийн улмаас олон тоогоор эндэж бэртсэн хэрэгт холбогдууланХятад улсын дарга Ши Жиньпин Туркийн ерөнхийлөгч Эрдоганд эмгэнэл илгээжээ.

Ши Жиньпин, Туркийн Анкара хотод томоохон дэлбэрэлт болж, хүн ард эндэж бэртсэн явдалд миний бие Хятадын засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс, мөн өөрийнхөө нэрийн өмнөөс эндсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж, бэртэж шархдагсдын гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж байна гэлээ.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглуд цахилгаан эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр, Хятад улс терроризмын эсрэг хатуу тэмцэж ирсэн, Туркийн засгийн газар болон ард иргэд улс орныхоо аюулгүй тогтвортой байдлыг хамгаалан, терроризмын эсрэг тэмцэж буй хүчин зүтгэлийг дэмжиж байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе