• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Сингапурын хамтын ажиллагааны нэгдсэн комиссын хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-13 16:53:13

13-нд Сингапурт Хятад-Сингапурын хамтын ажиллагааны нэгдсэн комиссын 12-р хурал боллоо. ХКН-ын Төв хорооны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли, Сингапурын ерөнхий сайдын орлогч Тео Чее Неан нар хурлыг даргалав.


Жан Гаоли: Энэ онд Хятад, Сингапур дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна. Өнөөдрийн хурлын гол үүрэг бол хоёр орны төрийн тэргүүний энэ жилийн дунд үеэр тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлсний үндсэн дээр, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааны ололт амжилтыг бүх талаар нэгтгэн дүгнэж, хамтын ажиллагааны чухал төслүүдэд шинэ ахиц гаргах явдал юм.Хятад улс эдийн засгийн хөгжлийн шинэ төлөвт орж, Сингапур ч эдийн засгийн хэлбэрээ өөрчилж шат ахиулах чухал шатандаа явж байна. Сингапур зэрэгАзийн болон дэлхийн улс орнуудад цаашид хамтын ажиллагааны улам их боломж нээж, бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн эрүүл, тогтвортой өсөлтөд Сингапуртай хамт тус дөхөм үзүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.


Хурлын дараа, хоёр орны ерөнхий сайдын орлогч хоёр талын хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зурах ёслолд байлцлаа. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе