• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Оросын 2 дахь яармаг нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-13 17:12:05

5 хоног үргэлжлэх Хятад-Оросын 2 дахь яармаг буюу Хятад-Оросын 26 дахь "Харбины зөвшилцөл" 12-нд Хятадын Харбин хотноо албан ёсоор нээгдлээ. Хятад-Оросын яармаг "адил салбар хоорондын хамтын ажиллагаа-Торгоны замын эдийн засгийн бүсийн шинэ боломж" сэдвийн хүрээнд Хятад-Оросын бүх талын хамтын ажиллагаа, солилцоог онцлох болно. Яармагийн үеэр Хятад, Орос хоёр орны олон байгууллага, олон салбарынхан дугуй ширээний зөвшилцөл, танилцуулга, адил салбарын хүрээнд төслийн зөвшилцөл, симпозиум зэрэг арга хэмжээг зохион явуулж, цаашид ажил хэрэгч хамтын ажиллагаа явуулах бат бэх суурь тавьж өгөх юм байна.


Хятад-Оросын яармаг бол Хятад, Орос хоёр тал хамтдаа эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэх, орон нутаг хоорондын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх олон чухал арга хэмжээний нэг юм. Нээлтийн Оросын ордныг ажиллуулах ёслолд Хятадын ерөнхий сайдын орлогч Ван-Ян, Оросын ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин нар оролцож баяр хүргэв. Ерөнхий сайдын орлогч Ван-Ян хэлэхдээ, Харбинд болсон Хятад-Оросын анхны яармаг бүрэн дүүрэн амжилттай болж, Хятад, Орос хоёр орны удирдагчдад өндрөөр үнэлэгдсэн юм. Энэ онд улам их амжилт гаргах болно гэлээ.

Миний мэдэж байгаагаар, энэ онд Оросын талаас яармагт 24 муж бүсийн 100 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Хятадын талаас 24 муж, хот, өөртөө засах орны 600 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Энэ яармагийн амжилт зөвхөн яармагийн төдий бус, Хятад, Оросын олон салбар дахь хамтын ажиллагаа өргөжиж, гүнзгийрэн хөгжихөд ч түлхэц өгөх юм" гэж Хятадын ерөнхий сайдын орлогч Ван-Ян илэрхийлжээ.


Оросын ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин хэлсэн үгэндээ: Хятад-Оросын яармаг Орос, Хятадын харилцааны сайхан уламжлал болсон. Энэ онд Оросын олон нутгийн хэдэн зуун аж ахуйн нэгж яармагт оролцож байгаа нь тэдний уйгагүй хүчин чармайлт, халуун сэтгэлийн үр дүн бөгөөд энэ нь Орос, Хятадын эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх болно гэжээ.

Лангуу болгонд, оролцож байгаа компани бүхэнд анхаарал хандуулахыг би хүсэж байна. Эдгээр компани Орос, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, хөгжлийг ахиулахын төлөө ажиллаж байна. Мөн Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван-Янд баярлаж байна. Тэр бол Хятад, Оросын ерөнхий сайд нарын уулзалтын Хятадын талын тэргүүний хувиар Хятад, Оросын харилцааны хөгжилд ихээхэн хүчин чармайлт гаргасан юм. Энэ удаа би түүнтэй уулзалт хийж, 12-р сард болох Оросын ерөнхий сайд Медведевийн айлчлалд бат бэх суурь тавьж байна гэжээ.

Энэ удаагийн Хятад, Оросын яармаг "Торгоны замын эдийн засгийн бүсийн шинэ боломжийг ашиглан хамтын ажиллагааг эрчимжүүлэх" уриан дор болж, Хятад, Оросын бүх талын солилцоо, хамтын ажиллагааг товойлгосон байна. Хятад, Оросын олон салбар дугуй ширээний ярилцлага, танилцуулах хурал, төсөл танилцуулах хурал, симпозиум зэрэг 46 гол ажиллагаа зохион явуулж, механик, гааль, төмөр зам, ойн эх баялгийг нээн ашиглах, техникийн стандарт, уул уурхай, банк санхүү, аялал жуулчлал, электрон худалдаа зэрэг салбарыг хамарчээ. Хятад, Оросын тулгуур аж ахуйн манлайлагч компаниуд шууд, бүтээлчээр харилцаж, Хятад, Оросын бүтээлч хамтын ажиллагааг ахиулах болно.
Хятад Оросын яармаг бол бүтээлч хамтын ажиллагааны индэр, "нэг бүс нэг зам"-ын нөхцөлд улам нээлттэй болох юм. Хармөрөн мужийн худалдаанд дөхөм үзүүлэх нийгэмлэгийн дарга Э Жүнчи хэлэхдээ, "Харбины уулзалт" 25 жил болж, улмаар шат ахин Хятад-Оросын яармаг болсны дараа жил нь Орос улс бүрэн оролцсоноос шинэ өрсөлдөх хүчтэй, нөлөөтэй болжээ. Энэ нь Зүүн Хойд Азийн улс орон, эргэн тойрны улс орнууд уг яармагаар худалдааны улам их боломж олж, олон улсын болох түвшин нь дээшилсэн юм.


Хорин хэдэн удаагийн Харбины уулзалтаар бүтээлч хамтын ажиллагаа, ялангуяа худалдааны харилцан үйлчилгээний талаар улам их ахиц гарч байна. Иймээс аж ахуйн нэгжүүд улам олон оролцож, энд ирж хамтын ажиллагааны боломж хайж, хамтын ажиллагааны хамгийн чухал индэр болохыг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе