• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвдийн хамгийн том усан цахилгаан станцыг арилжааны журмаар ашиглаж эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-13 16:22:34

Хятадын Гэжөүба корпорацын өнөөдрийн мэдээнд: Тус корпорацын байгуулсан Түвдийн хамгийн том усан цахилгаан станц болох Занмү-гийн усан цахилгаан станцын 6-р цогцолборыг 13-ны өдөр албан ёсоор сүлжээнд холбож, цахилгаан гаргаж эхэлсэн байна. Ингэснээр Ялусамбуу мөрний гол урсгал дээр байгуулсан анхны усан цахилгаан станц албан ёсоор арилжааны журмаар ашиглалтад шилжлээ.


Занмү-гийн усан цахилгаан станц Түвдийн өмнөд хэсгийн Жяча шяньд, Лхас хотоос 140 км зайтай, далайн төвшнөөс 3300 метрийн өндөрт байрлаж байна. Тус цахилгаан станцын ерөнхий цогцолборын цахилгаан гаргалтын хэмжээ 510 мянган киловатт, жилийн нийт хэмжээ 2.5 тэрбум киловатт цаг. Тус станц Түвдийн төв нутгийг цахилгаанаар хангах юм.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе