• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлаарх Хятадын байр суурийг тодорхойллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-10-13 10:32:30
Хятадын гадаад хэргийн яам Сирийн ерөнхийлөгчийн улс төр хэвлэл мэдээллийн зөвлөх Шаабаныг өчигдөр хүлээн авч уулзлаа. Шаабан Хятадын талд Сирийн өнөөгийн байдал болон Сирийн засгийн газрын байр суурийг танилцууллаа.

Ван И хэлэхдээ, Сирийн байдалд чухал өөрчлөлт гарч байна. Өнөөгийн байдлаар Хятадын талын Сирийн асуудлаарх байр суурийг гурван талаар хураангуйлж болно. Нэгд: Олон улсын терроризмын эсрэг тэмцэл нэгдмэл хүч болон төвлөрч байна. Хятадын тал олон улсын хуулийг журамлан сахиж, тухайн орны зөвшөөрлийг олсон терроризмын эсрэг үйл ажиллагааг дэмжиж байна. Үүний зэрэгцээ талууд ойлголцоо зохицуулалтаа эрчимжүүлж, харилцан хамжилцан ажиллахыг хүсэж байна. Хоёрт: Улс төрөөр зохицуулах үйл явцыг эртхэн эхлүүлэх ёстой. Үүнд улс орнууд шинэ ээлжийн зохицуулалт хийхийг дэмжиж байна. НҮБ-р гол болгосон улс төрийн үйл явцыг дэмжиж, тохиромжтой үед Жиневын хурал хуралдуулж, угтвар нөхцөл тавихгүй, үр дүнг нь нөлөөлөхгүй, багтаамжтай улс төрийн шилжилтийн үйл явцыг дахин эхлүүлэхийг санаачилж байна. Гуравт: Хүмүүнлэгийн хямралыг намдаах нь өнөөгийн тулгамдсан асуудал болж байна. Дундад дорнодын дүрвэгсдийн асуудал тус бүс нутаг болон эргэн тойрны бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой нөлөөлж байна. Талууд цаашид арга хэмжээ авч, хүмүүнлэгийн хямралыг намдаах ёстой. Хятадын тал үргэлжлэн чадлынхаа хирээр туслах болно гэжээ.

Ван И Хэлэхдээ, Хятад улс гадаад харилцааныхаа явцад олон улсын харилцааны хэмжээг журамлан сахиж, юм л бол бусад орны дотоод хэрэгт оролцохыг эсэргүүцнэ. Хятад улс Сирийн өөрийнхөө бүрэн эрх тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг дэмжиж, өөрийн орны байдалд зохицсон хөгжлийн замаа сонгохыг дэмжинэ. Сирийн хувь заяаг эцэстээ Сирийн ард түмэн өөрсдөө шийдэх ёстой гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе