• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын хамтын нийгэмлэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриаллаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-10-13 15:51:29
12-нд Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ван Минь: Олон улсын хамтын нийгэмлэг 2030 оны тогтвортой хөгжлийг хөтөлбөрийг бүх талаар хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагаа, хөгжлийн чадвараа эрчимжүүлж, олон улсын хөгжлийн нөхцөлийг сайжруулан, хөгжлийн түншийн харилцааг шилдэгжүүлж, хөгжлийн зохицуулалтын механизмыг бүрэн төгөлдөр болгон, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүрэх ёстой гэжээ.

Ван Минь мөн өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн 70-р чуулганы НҮБ-ын хөгжлийн тухай арга хэмжээнд энэ үгээ хэлсэн юм. Тэрээр: 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр ирэх 15 жилийн дэлхийн хөгжлийн шинэ хэтийн төлөвийг тогтоож, ирээдүйн олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд шинэ боломж олгосон юм. Эх баялгийн хүрэлцэхүйц нөөц, эх баялгийн зүй зохистой бүтэц нь тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд туйлын чухал юм. Хөгжлийн тусламж үзүүлэх талууд хөгжлийн хөрөнгө босголтын гуравдугаар хурлаар баталсан "Адис Абибагийн үйл ажиллагааны хөтөлбөрийг гүйцэд хэрэгжүүлж, гол хандивын ерөнхий хэмжээг өргөтгөж, гол бус эх баялгийн чанарыг нэмэгдүүлэх энэ хоёр арга замаар НҮБ-ын хөгжлийн хөрөнгө босголтыг үнэнхүү сайжруулах хэрэгтэй байна гэжээ.

Ван Минь: НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн хуралдуулсан "НҮБ-ын хөгжлийн тухай арга хэмжээний урт хугацааны яриа хэлэлцээ"-г Хятад улс дэмжиж байна. Тус яриа хэлэлцээ хөгжиж буй орнуудын хөгжлийн бодит эрэлт хэрэгцээг бүрэн ойлгоход тустай. НҮБ-ын хөгжлийн системийн удирдлага, үйл ажиллагааг сайжруулахад ашигтай. Төсөл хэрэгжүүлэх чиглэлт чанар, үр ашигт чанарыг эрчимжүүлэхэд ашигтай. Төсөл санаачлагч орны хөгжлийг бодитоор дэмжихэд ашигтай юм гэжээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе