• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Назарбаев Чан Ваньчуань нар уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-13 10:49:10

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 12-нд ерөнхийлөгчийн ордондоо Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Чан Ваньчуань нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
 
Нурсултан Назарбаевм: Хятад улс Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайн буюу дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээг амжилттай зохион явуулсанд Казахстаны тал баяр хүргэж байна. Би Ши Жиньпин даргатай олон удаа уулзаж, Казахстан, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх талаар олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Казахстан бол Хятадын чин үнэнч түнш бөгөөд Хятадын үүрдийн сайн хөрш байх болно. Казахстан Хятадын батлан хамгаалах хамтын ажиллагаа хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хоёр орны батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа улам бэхжихийг хүсэж байна. Хятадын тал армийн хүчний байгуулалтын талаар олгосон дэмжлэг туслалцаанд Казахстаны тал баярлаж байгаа бөгөөд Хятадын талтай терроризмын эсрэг, батлан хамгаалахын аюулгүйн салбарын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
 
Чан Ваньчуань: Хятад, Казахстан хоёр орон бол найрсаг хөрш бөгөөд гүн зузаан уламжлалт найрамдалтай. Сүүлийн жилүүдээс, хоёр орны удирдагчид байнга уулзаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд стратегийн удирдамж хангаснаар, хоёр талын харилцаа үндэстэн дамнасан хөгжилд хүрч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа чухал ахиц гаргасан юм. Казахстаны талтай хамт, Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Назарбаев нарын чухал нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, хоёр орны батлан хамгаалах, аюулгүйн салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж, хоёр орны ард түмэнд үр өгөөж хүртээн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын тулд идэвхтэй хүчин зүтгэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.


\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе