• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энхийг сахиулах үйл ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй

CRI       (GMT+08:00) 2015-10-13 15:43:03

12-нд Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ван Мин: НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа цаг үетэй зэрэгцэн урагшилж, шинийг санаачлан бүтээж, энхийг сахиулах үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан, энхийг сахиулах үйл ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй гэжээ.

НҮБ-ын ерөнхий ассамблей мөн өдөр хуралдаж, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын энхийг сахиулах үйл ажиллагааг хянах дээд комиссын тайланг сонссон байна. Ван Мин: Хятад улс ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны НҮБ-ын энхийн сахиулах үйл ажиллагаанд үнэлгээ хийх тухай санаачилгыг дэмжиж, хяналтын дээд комиссын дэвшүүлсэн тайланг үндэслэн хэрэгжилтийн тайлан гаргахыг сайшааж байна. Энэ удаагийн хяналтын тайлангаар энхийг сахиулах үйл ажиллагааны онолыг боловсронгуй болгож, энхийг сахиулах үйл ажиллагаанд эрх олгохыг шинэчилж, энхийг сахиулах үйл ажиллагааны чадавхын байгуулалтыг эрчимжүүлэн үр ашгийг нь дээшлүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Ван Мин хэлэхдээ, энхийг сахиулах үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Энхийг сахиулах үйл ажиллагаа "НҮБ-ын дүрмийн" зорилт, зарчмыг баримталж, Хаммарсшёлдын зарчмыг баримталж, тухайн улс орны бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, тухайн орны гол болох эрхийг хүндэтгэн, хүчээр энхийг сахиулах асуудлыг болгоомжтой зохицуулах хэрэгтэй гэжээ. \Э.Гэрэлт\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе