• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОХУ барууны орнуудтай аажмаар харьцаагаа сайжруулна гэж амласан байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-10-13 16:55:25

Синьхуа Агентлагийн мэдээ: 12-нд ОХУ-ын гадаад харилцааны орлогч дарга Рамеш Ков ОХУ барууны орнуудтай харьцаагаа улам сайжруулж бэхжүүлэхийг зорьж байна гэжээ.

Рамеш Ков Москва хотод болсон "Орос болоод барууны орнуудын очих зам хаа байна" сэдэвт орон нутгийнханд зориулсан олон нийтийн лекцийн үеэр: Барууны орнууд Оростой тэмцэх бодлоготой. Гэхдээ барууны маш олон улс төрч, бизнесмэнүүд Оростой тэмцэх нь сайн үр дүнгүй, харин Оростой харьцаагаа сайжруулбал илүү ашигтай гэж үзэж байгаа. Оросын талаас ОХУ барууны орнуудтай харьцаагаа улам сайжруулах боломж гарахаар барууны орнуудтай аажмаар харьцаагаа сайжруулна гэжээ.

Үнэндээ, терроризмтой тэмцэх, цагаачлал, Сирийн хямрал, Ливийн асуудал гэх мэтийн олон улсын халуун цэгийн асуудлаар ОХУ барууны орнуудтай хамтарч ажиллах боломжтой. Барууны орнуудтай хамтарч ажиллах хандлагаар Оросын тал маш чөлөөтэй байна гэж Рамеш Ков хэлжээ. /sandag орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе