• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Анхан шатны өөрчлөлт инновацыг дэмжихийг онцолжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-13 18:31:43

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх ажлыг удирдах комиссын дарга Ши Жиньпин 10-р сарын 13-нд өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх ажлыг удирдах хэсгийн 17-р бага хурлыг даргалан хуралдуулж, чухал үг хэллээ.

Тэрээр: Өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх тухай төв хорооны төсөл нэгэнт хэрэгжсэн болохоор өөр өөр бүс нутгууд өөрсдийн онцлогтоо зохицуулж, ялгаа зөрөөтэй арга зам хайхыг урамшуулан дэмжих хэрэгтэй. Өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх үүрэг хүнд болох тусмаа анхан шатны практикийг чухал байранд тавих хэрэгтэй. Үүнд анхан шатны өөрчлөлт, инновацыг урамшуулан дэмжиж, өөрчлөлтийн төслийг өөр өөр бүс нутгийн онцлогтой нийцүүлэх, ашиг сонирхлын тохируулгын явц дахь бэрхшээлийг арилгах, өөрчлөлтийн явц дахь хариуцлагын асуудал зэргийг зохицуулж, иргэдийн саналын дагуу тэдэнд үр ашгийг нь хүртээх хэрэгтэй гэжээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэхийг удирдах ажлын хэсгийн орлогч дарга Ли Кэчян, Лю Юүньшань нар хуралд оролцсон бөгөөд нэлээд хэдэн бичиг баримтыг баталсан байна.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе