• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Канадын удирдагчид харилцан баярын цахилгаан илгээв

CRI       (GMT+08:00) 2015-10-14 09:32:07

10-р сарын 13-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Канадын амбан захирагч Дэвид Жонстон нар харилцан цахилгаан утас илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд халуун баяр хүргэлээ.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Канад бол БНХАУ-тай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон өрнөдийн орнуудын нэг юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилд хоёр орны харилцаа өрнүүн хөгжиж, олон салбарын харилцаа хамтын ажиллагаа илэрхий үр дүнд хүрч, хоёр орны ард түмний найрамдал тасралтгүй гүнзгийрсээр ирлээ. Хятадын тал Хятад, Канадын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд Канадын талын хамт Хятад, Канадын стратегийн түншийн харилцаа үргэлжлэн урагштай хөгжихийг ахиулж, хоёр орон, хоёр орны ард түмэнд улам их үр ашиг хүртээхэд бэлэн байна гэж тэмдэглэжээ.

Дэвид Жонстон баярын цахилгаандаа, олон жилийн туршид Канад, Хятадын стратегийн түншийн харилцаа асар их хөгжилд хүрсэн юм. Хоёр орны дээд зиндааны харилцаа холбоо нягтаршиж, олон салбар дахь хамтын ажиллагаа эрчимжиж, чухал ололт амжилтыг бүтээсэн юм. Хятадын талтай хамтын хүчин чармайлт гаргаж, Канад, Хятад хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэхэд Канадын тал бэлэн байна гэжээ.

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе