• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжин сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулъя

CRI       (GMT+08:00) 2015-10-30 10:44:43

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хэлсэн үг  
 (2015оны 9-р сарын 27-ны өдөр, Нью-Йорк) 
 БНХАУ-ын дарга Ши Жиньпин 

Эрхэм хүндэт дарга Бан Ги Мун,  
Эрхэм хүндэт дарга Мламбо-Нкүка,  
Эрхэм хүндэт хатагтай ноёд, анд найз нар аа.
 
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 жилийн ой, Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганы 20 жилийн ой тохиож байгаа үеэр бид дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулж, хүйсийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлыг дахин нотолж, ирээдүйг харж байгаагаар маш чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
 
Эмэгтэйчүүд бол эд материалын болон оюуны соёл иргэншлийг үүсгэн байгуулагч бөгөөд нийгмийн хөгжил, дэвшлийг ахиулагч чухал хүчин юм. Эмэгтэйчүүдгүйгээр хүн төрөлхтөн оршихгүй, нийгэм ч бүрэлдэж чадахгүй.
 
Хүйсийн тэгш эрхийг хангах нь агуу их ажил үйлс юм. Эмэгтэйчүүдийн эрх чөлөө, дэвшилгүйгээр хүн төрөлхтний эрх чөлөө, хөгжил дэвшил буй болж чадахгүй. Хүйсийн тэгш байдлыг хангах эрхэм дээд хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд хүн төрөлхтөн ер бусын замыг туулж ирсэн. 200 гаруй жилийн өмнө эмэгтэйчүүдийн эрхийн тухай анхны тунхаг мэндэлснээс хойш 3-р сарын 8-ны олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тогтоож, НҮБ-ын эмэгтэйчүүдийн байр суурийн комиссыг байгуулж, "Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах конвенц" баталснаар эмэгтэйчүүдийн ажил үйлс алхам бүрдээ хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийг урагшлуулж ирсэн юм.
 
20 гаруй жилийн өмнө Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн 4 дэх чуулганаар "Бээжингийн тунхаг", "Үйл ажиллагааны хөтөлбөр" баталж, хүйсийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийн эрх ашгийг баталгаажуулах стратегийн зорилт, бодлогын цар хүрээг тогтоосон юм. Өнөөдөр Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганы үзэл баримтлал дэлхийн хэмжээнд идэвхтэй нөлөө үзүүлсэн. Олон орны хүйсний тэгш эрхийг хангах талаарх нийтлэг ойлголт өдөр ирэх тусам нэмэгдэж, эмэгтэйчүүдийн хөгжлийн ажиллагаа улам олон ургалч хандлагатай болж, эмэгтэйчүүдийн амьдрал, хөгжлийн орчин нөхцөл улам сайжирч байна. НҮБ-ын эмэгтэйчүүдийн албанаас тус салбарт асар их ажил хийснийг бүрэн үнэлүүштэй юм.
 
Тасралтгүй хүчлэн чармайсны ачаар, өнгөрсөнд төсөөлшгүй байсан хүсэл мөрөөдлүүдээ биелүүлж чадлаа. Дэлхийн 143 улс орон хүйсийн тэгш эрхийг хуулиар баталгаажуулснаар эмэгтэйчүүд улс төр, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцоход ямар ч саадгүй болсон бөгөөд эмэгтэйчүүдийн боловсрол хүртэх, гэр бүлийн эрх чөлөө, ажил эрхлэх эрх чөлөө зэрэг нь нийгмийн нийтлэг ойлголт болсон юм.
 
Түүнчлэн дэлхий дахинд, улс орон, бүс нутгуудын эмэгтэйчүүдийн хөгжлийн түвшин тэнцвэргүй хэвээр, эрэгтэй эмэгтэйн эрх ашиг, боломж тохиол, эх баялгийн хуваарилалт ч тэгш бус, эмэгтэйчүүдийн нөөц хүч, авьяас чадвар, хувь нэмрийн талаарх нийгмийн ойлголт мөн л гүйцэд хангагдаагүй байна. Одоогоор дэлхий дахинд 800 сая ядуус байгаагийн талаас илүү нь эмэгтэйчүүд юм. Дайн дажин, өвчин эмгэгт юуны түрүүнд эмэгтэйчүүд өртдөг. Террорист халдлага болон хүчирхийллийн хор хөнөөлд ч хүндээр өртөж байна. Өнөөг хүртэл, эмэгтэйчүүдэд чиглэсэн олон төрлийн гадуурхал байсаар бөгөөд эмэгтэйчүүдийг тарчилган зовоох явдал байнга гарч байна.
 
Хүйсийн тэгш эрхийн төлөө бид маш их хичээл зүтгэл гаргах шаардлагатай байгааг бодит байдал харуулж байна. Бид цуцалтгүй зүтгэж, эмэгтэйчүүдийн ажил төрлийн хөгжилд өргөн уудам зам нээж өгөх ёстой.
 
Хатагтай ноёд, найз нар аа.
 
Бид саяхан 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг баталж, хүйсийн тэгш эрхийг баталгаажуулахыг шинэ хөтөлбөрийн олон салбарт хамтруулсан. Бид Бээжинд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганы үзэл баримтлалын дагуу хүйсийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн хөгжлийг урагшлуулахын төлөө яаравчлан ажиллана гэдгээ дахин амлаж байна.
 
Нэгд, Эмэгтэйчүүд болон эдийн засаг нийгмийг зэрэг хөгжүүлнэ. Хөгжил дэвшил эмэгтэйчүүдтэй салшгүй холбоотой. Эмэгтэйчүүд зэрэг бүх иргэдэд хөгжлийн үр шимийг хүртээх ёстой. Бид шинжлэх ухааны үндэслэлтэй, зүй зохистой хөгжлийн стратеги боловсруулж, олон орны өөр өөрийн байдал, хүйсийн ялгаа, эмэгтэйчүүдийн тусгай шаардлага зэргийг бодолцохоос гадна эмэгтэйчүүд хөгжлийн үр дүнг тэгш эдлэхийг баталгаажуулж, бодлого арга барилаа шинэчилж, эмэгтэйчүүдийн нөөц хүчийг дайчилж, эмэгтэйчүүд эдийн засаг нийгмийн хөгжилд оролцоход тус дөхөм үзүүлэх ёстой. Эмэгтэйчүүдийг нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцуулж, эмэгтэйчүүдийн байр суурийг үр ашигтай дээшлүүлж чадвал нийгмийн үйлдвэрлэл, эдийн засгийн амьжиргааны хүчийг ихээр дээшлүүлж болохыг Хятадын бодит байдал нотолсон юм.
 
Хоёрт, Эмэгтэйчүүдийн эрх ашгийг идэвхтэй баталгаажуулна. Эмэгтэйчүүдийн эрх ашиг бол хүний үндсэн эрх юм. Бид эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах системийг хууль дүрмийн тогтолцоонд хамруулан, улс үндэсний үзэл баримтлал болгож, нийгмийн үйл ажиллагааны дүрэм болгон идээшүүлнэ. Эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлж, тэдний бодлого тогтоох, удирдахад оролцох түвшнийг дээшлүүлж, эмэгтэйчүүдийг улс төр, бизнес худалдаа, эрдэм шинжилгээний салбарын удирдан дагуулагч болгох хэрэгтэй. Бид эмэгтэйчүүдэд үзүүлэх эмчилгээ, эрүүл мэндийн үндсэн үйлчилгээг баталгаажуулж, ялангуяа хөдөө тосгоны эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, тогтмол хаяггүй эмэгтэйчүүд, дунд, хижээл насны эмэгтэйчүүд, үндэстний цөөнхийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн шаардлагад илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Бид арга хэмжээ авч эмэгтэй хүүхдүүдийг сургуульд орох болон амар амгалан суралцах нөхцөлөөр хангаж, эмэгтэйчүүдийн ажил мэргэжлийн боловсрол, насан туршийн боловсролыг хөгжүүлж, тэднийг нийгэм, ажлаар хангагдах зах зээлийн өөрчлөлтөд зохицоход тус дэм болох хэрэгтэй.
 
Гуравт, Эв найртай уужуу багтаамжтай нийгмийн соёл иргэншлийг бүрдүүлэх ёстой. Эрэгтэй эмэгтэй хүмүүс адилхан дэлхийн эзэн нь юм. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах байдлыг арилгах нь нийгмийг улам уужуу багтаамжтай, улам эрч хүчтэй байлгах болно. Бид гэр бүлийн хүчирхийлэл зэрэг эмэгтэйчүүдийг дарамтлах бүх хэлбэрийг устгахыг хичээнэ. Бид хүйсийн тэгш эрхийг төв болгож, эмэгтэйчүүдийн хөгжилд саад учруулж буй хоцрогдсон үзэл ойлголт, хуучинсаг ёс заншлыг халах хэрэгтэй. Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны дэвшүүлсэн "Эрэгтэй нь эмэгтэйгийн төлөө байх" санаачлалыг би сайшааж байна. Улам олон эрэгтэйчүүд үүнд нэгдэхийг хүсэж байна.
 
Дөрөвт, Эмэгтэйчүүдийн хөгжилд ашигтай олон улсын орчныг бүрдүүлэх ёстой. Эмэгтэйчүүд, хүүхдүүд бол амгалан тайван бус хүчин зүйлээс хамгийн их хохирол амсагч юм. Бид энх тайван хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа амжилтад хүрэх үзэл баримтлалыг мөрдөж, энх тайвныг улам эрхэмлэн, идэвхтэй хамгаалж, эмэгтэйчүүд, хүүхэд нэг бүрийг зол жаргалын гэрлээр ундаалах хэрэгтэй.
 
Олон орны эмэгтэйчүүдийн байгууллага харилцаагаа эрчимжүүлж, нөхөрлөлөө зузаатгаж, хамтдаа хөгжин, дэвших ёстой. Эмэгтэйчүүдийн салбарын олон улсын хамтын ажиллагааг цаашид өрнүүлж, хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнуудад үзүүлэх хөрөнгө мөнгө, технологийн дэмжлэгийг нэмэгдүүлж, олон орны эмэгтэйчүүдийн хөгжлийн зөрүүг багасгах хэрэгтэй.
 
Хатагтай ноёд, найз нар аа.
 
Хятадын ард түмэн сайн сайхан амьдралын төлөө хичээн зүтгэх явцад, эмэгтэйчүүд нэг бүрийн амьдралын сайн сайхан хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж нээгддэг. Хятад улс хүйсийн эрх тэгш бодлогыг улам идэвхтэй хэрэгжүүлж, эмэгтэйчүүдэд "төр түшилцэх" бүрэн боломж олгож, эмэгтэйчүүд ажил үйлс эрхлэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг дэмжинэ. Хятадын эмэгтэйчүүд хөгжлөөрөө дэлхийн эмэгтэйчүүдийн үйл ажиллагааны хөгжлийг урагшлуулж, дэлхий дахины хүйсийн тэгш эрхийн үйлсэд улам их хувь нэмэр оруулах болно.
 
Дэлхийн эмэгтэйчүүдийн үйлс, НҮБ-ын эмэгтэйчүүдийн үйл хэрэг хариуцсан газрын ажлыг дэмжиж, "Бээжингийн тунхаг", "Үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх, 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийн зорилтыг биелүүлэхэд зориулан Хятад улс эмэгтэйчүүдийн хэрэг хариуцсан НҮБ-ын уг албанд 10 сая ам.доллар хандивлаж байна. Ирэх 5 жилд Хятад улс хөгжиж буй орнуудын "Эх нялхсын эрүүл мэндийн 100 төсөл"-д тусалж, эмчилгээний мэргэжилтний ажлын хэсэг илгээн, тойрон эмчлэх ажиллагаа өрнүүлнэ. "Баяр баясгалантай сургууль" гэсэн 100 төсөл хэрэгжүүлж, ядуу амьдралтай эмэгтэй хүүхдүүдэд сурлагын тэтгэлэг өгч, тэдний сургуульд элсэн орох түвшинг дээшлүүлнэ. Хөгжиж буй орнуудаас 30 мянган эмэгтэйчүүдийг Хятадад урьж суралцуулах бөгөөд хөгжиж буй орнуудын тухайн нутаг усанд нь мэргэжлийн 100 мянган эмэгтэй техникчийг бэлтгэл сургалтад хамруулна. Хятад улс, НҮБ-ын хамтын ажиллагааны холбогдох төслийн хүрээнд хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдийн ажил үйлсийг дэмжих төслийг хэрэгжүүлнэ.
 
Хатагтай ноёд, найз нараа,
 
Бид эмэгтэйчүүд болон дэлхийн бүх хүнд зориулан сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулахын төлөө хамтдаа хичээн зүтгэж шуурхай ажиллацгаая.
 
Чуулганд амжилт хүсье.
 
Баярлалаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе