• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс энх тайвны төлөө ирлээ

CRI       (GMT+08:00) 2016-02-02 14:57:41

- НҮБ-ын энхийг сахиулах дээд хэмжээний уулзалтад хэлсэн үг
Нью-Йорк хот. 2015 оны 9-р сарын 28
БНХАУ-ын дарга Ши Жиньпин

Хүндэт Ерөнхийлөгч Барак Обама,
Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун,
Эрхэм нөхөд өө:

Энэ удаагийн Энхийг сахиулах дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах тухай ерөнхийлөгч Обамагийн санаачилгыг би сайшааж байна.

Энх тайван бол хүн төрөлхтний хамтын хүсэл мөрөөдөл, эрхэм дээд зорилт юм. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа энх тайвны төлөө бий болж, энх тайвны төлөө оршиж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах чухал арга зам болж байна. Энхийг сахиулах үйл ажиллагаа зөрчил мөргөлдөөнтэй бүс нутагт итгэлийн гал асааж, нутгийн иргэдэд найдвар төрүүлж байна.

Өдгөө дэлхийн маш олон газар нутагт, мөргөлдөөний бүсийн иргэд дайн үймээний гаслан зовлонг амссаар байгаа бөгөөд энх тайвныг улам илүү хүсэж, НҮБ-д улам их найдлага тавьж, энхийг сахиулах үйл ажиллагааг улам их хүсэн хүлээж байгаа юм. Хятадын талын санаачилга бол:

-Энхийг сахиулах үндсэн зарчмыг баримтлах. НҮБ-ын дүрэм, Хаммаршельдын зарчим бол энхийг сахиулах үйл ажиллагааны үндсэн чиглүүлэгч луужин тул үргэлжлүүлэн баримтлах хэрэгтэй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэр бүрэн хэрэгжих ёстой бөгөөд аль ч улс орон эрхээ хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж болохгүй. Энхийг сахиулах үйл ажиллагаа тухайн нутгийн байдал, хүн ардын хүслийг үндэслэн, татан гарах төлөвлөгөөг цаг тухайд нь тогтоон хэрэгжүүлэх ёстой.

-Энхийг сахиулах үйл ажиллагааны системийг боловсронгуй болгох. Энхийг сахиулах үйл ажиллагаа урьдчилан сэргийлэх дипломат харилцаа, энх тайвны бүтээн байгуулалттай уялдан нэгдэж, улс төрийн эвлэрүүлэн зуучлал, хуулийн засаглалыг урагшлуулах, үндэстний эв нэгдэл, иргэдийн амьжиргааг сайжруулах зэрэгтэй уялдах ёстой. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тухайн орны болон цэрэг илгээгч орны саналыг илүү хүлээн авах ёстой. НҮБ бүс нутгийн холбогдох байгууллагуудтай энхийг сахиулах эв зүйтэй түншийн харилцаа тогтоох хэрэгтэй.

-Түргэн шуурхай арга хэмжээ авах түвшнийг дээшлүүлэх. Энхийг сахиулах үйл ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах нь энх тайванд боломж нээж, амь насанд хугацаа олгож болох юм. НҮБ шинэ "энхийг сахиулах хүчний бэлэн байдлын механизм" хэрэгжүүлэхийг Хятадын тал дэмжиж, гишүүн орнууд идэвхтэй оролцохыг уриалж байна.

-Африк тивд олгох дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэх. Энхийг сахиулах үйл ажиллагааны гол хэрэгцээ шаардлага Африк тивд байна. Алсын хараа, холын бодлогоор, олон улсын хамтын нийгэмлэг болон НҮБ, Африкийн орнууд өөрсдийн энхийг сахиулах, тогтвортой байдлаа хамгаалах хүчин чадвараа нэмэгдүүлэхэд нь тусалж, Африк тивийн арга замаар Африкийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

Эрхэм нөхөд өө:

Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд, энхийг сахиулах үйл ажиллагаанд 25 жил оролцож, энхийг сахиулах үйл ажиллагааны цэрэг илгээгч, хөрөнгө гаргагч гол орон болсон юм. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг дэмжих, өөрчлөн сайжруулахын тулд би энд 6 зүйлийг зарлан мэдэгдье. Тухайлбал:

Нэгд. Хятад улс НҮБ-ын энхийг сахиулах хүчний бэлэн байдлын шинэ механизмд оролцоно. Үүнд зориулан байнгын цар хүрээ бүхий цагдаагийн анги эмхлэн байгуулж, 8000 хүний бие бүрэлдэхүүнтэй, байнгын бэлэн байдалтай энхийг сахиулах арми байгуулахаар шийдэв.

Хоёр. Хятад улс НҮБ-ын шаардлагыг сайтар бодолхийлж, төсөл, тээвэр, эмчилгээний улам олон хүн хүчийг илгээн энхийг сахиулах үйл хэрэгт оролцуулна.

Гурав. Ирэх 5 жилд Хятад улс олон улс оронд туслан энхийг сахиулах 2000 хүн бэлдэж, минагүйжүүлэх 10 удаагийн тусламжийн төсөл, сургалт дамжаа, багаж хэрэгсэл нийлүүлнэ.

Дөрөв. Ирэх 5 жилд Хятад улс Африкийн холбоонд нийт 100 сая ам.доллар бүхий цэргийн буцалтгүй тусламж олгож, Африкийн байнгын хүчин болон хямралын эсрэг шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх хүчний бүтээн байгуулалтыг дэмжинэ.

Тав. Хятад улс НҮБ-ын Африк тив дэх энхийг сахиулах үйл ажиллагаанд нисдэг тэрэгний анхны салбар ангийг байрлуулна.

Зургаа. Хятад-НҮБ-ын энх тайван хөгжлийн сангийн зарим хөрөнгийг НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг дэмжихэд зарцуулах эдгээр болно.

Эрхэм нөхөд өө:

НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт Хятад улсын 18 цэрэг, цагдаа амь үрэгдсэн юм. 5 жилийн өмнө Гайтид, Хятадын энхийг сахиулах эмэгтэй цагдаа Хэ Жыхун НҮБ-ын энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх явцдаа амь үрэгдэж, дөрөвхөн настай жаал болон настан буурал аав ээжээ орхин явсан юм. Тэрээр: "Орчлонд магадгүй би зөвхөн ширхэг өдний л төдий байх, би өдний хэртэй ч гэсэн энх тайвны хүсэл мөрөөдлийг тээж явдаг" гэж бичсэн байсан.

Энэ бол түүний амьд сэрүүн байх үеийн хүсэл мөрөөдөл, зорилго юм. Мөн Хятад улсын энх тайвны төлөөх амлалт юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе