• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" стратегийн цуврал ном хэвлэгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-11 16:07:49

10-нд "Бид болон Та нар буюу Хятад болон Казахстаны үлгэр" хэмээх хятад, орос хэлээр бичигдсэн шинэ номын тархаах ёслол Казахстанаас Хятадад суугаа элчин сайдын яаманд болов. Хятадын Гадаад харилцааны яамны дэд сайд Чэн Гүөпин, Казахстаны Гадаад харилцааны дэд сайд Аскар Мусинов, Казахстанаас Хятадад суугаа элчин сайд Шахрат Нурешев болон нэр хүнд бүхий дипломатууд ном тархаах ёслолд оролцсон байна.

Уг номыг Гадаад харилцааны бичиг хэргийн зөвлөл, Ү Жөү мэдээлэл уламжлалын хэвлэлийн хорооноос хамтран редакторлон хэвлэж, Хятадаас Казахстанд сууж байсан элчин сайд, нэрт дипломатич Жөү Шяопэй ерөнхий редактороор ажилласан байна. Уг түүвэр зохиолыг Казахстаны анхны ерөнхий сайд, Хятадаас Казахстанд сууж байсан анхны элчин сайд, одоогийн элчин сайд болон хоёр орны эрдэмтэн, сэтгүүлч, оюутнууд зэрэг 20 гаруй зохиогч хамтран бүтээж, 20 гаруй жилийн турш хоёр оронд болсон томоохон өөрчлөлт, хоёр талт харилцаа тогтвортой хөгжсөн үйл явцыг тал бүрээр бодитоор өгүүлсэн байна.

Тус ном "торгоны замын үзэл санааг сурталчилж, хоёр орны ард түмний найрамдлыг уламжлан хөгжүүлэх"-ээр гол зорилгоо болгож, шинэ нөхцөл байдал дахь Хятад, Казахстаны стратегийн бүх талын түншийн харилцааг эерэг эрч хүчээр сэлбэсэн байна. Номын олон үлгэр, үйл явдалд зохиогчийн олон жилийн нөр их хөдөлмөр шингэж, үнэн сэтгэл, бодит сэтгэгдэл дүүрэн байгаа учир уншууштай, суралцууштай бүтээл болсон байна.\Ган\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе