• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сергей Лавров, Жон Керри нар утсаар ярилцав

CRI       (GMT+08:00) 2015-11-26 16:13:13

25-нд Оросын ГХЯ-ын сайд Сергей Лавров, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар утсаар ярьж, Туркууд Оросын Су-24 байлдааны нисэх онгоцыг унагасан асуудлаар зөвшилцжээ.

Оросын ГХЯ-ны нийтэлсэн мэдэгдэлд: Хоёр тал Туркийн байлдааны нисэх онгоц Сирид террорист этгээдэд цохилт өгөх үүрэг гүйцэтгэж явсан Оросын байлдааны нисэх онгоцыг буудаж унагасан асуудлыг зөвшилцөв. Сергей Лавров, энэ бол Орос, Америкийн байлдааны нисэх онгоцны Сири дэх нислэгийн аюулгүй байдлыг баталгаажуулах тухай ойлголцлын санамж бичгийг "бүдүүлгээр зөрчсөн" үйлдэл юм. Үүнд Америкийн тал хариуцлага хүлээх ёстой. Турк зэрэг АНУ-аар толгойлуулсан олон улсын хамтарсан холбооны бүх оролцогч орнууд тогтоолыг мөрдөх ёстой гэж тэмдэглэв гэжээ. Үүнээс гадна Сергей Лавров, Жон Керри нар улс төрийн арга замаар Сирийн асуудлыг шийдвэрлэх үйл явцыг эхлүүлэх асуудлаар санал солилцож, Украйнаас Крымийн аралд нийлүүлэх цахилгаан тасалдсан зэрэг асуудлаар зөвшилцсөн байна.

Мөн өдөр Америкийн Төрийн департаментын нийтэлсэн мэдэгдэлд, Жон Керри Сергей Лавровтой утсаар ярихдаа, Турк, Орос хоёр тал Оросын байлдааны нисэх онгоцыг унагасан хэргээс шалтгаалан хоёр орны харилцааны хурцадмал байдлаа хүндрүүлэхээс зайлсхийх шаардлага байгаа юм. Түүнчлэн Сирийн асуудлаарх Турк, Оросын зөрчил тус хэргийн улмаас ширүүсэх нь зохисгүй гэжээ. Уг хэргийн явцад хүн хүчний амь нас эрстсэн явдалд Жон Керри Оросын талд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд дипломат арга замаар Сирийн хямралыг зохицуулахын чухлыг онцолсон гэжээ.
\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе