• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөгжлөөр тааруухан орнуудад туслах амлалтаа биелүүлэхийг шаардлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-26 16:05:52

НҮБ-ын худалдаа хөгжлийн хурлаас 25-нд мэдэгдэл гаргаж, хөгжлөөр тааруухан орнуудад хандив өргөж туслах амлалтаа биелүүлэн, 2030 он гэхэд онц ядуу байдлыг арилган, тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх ажлаа баталгаажуулахыг хандив өргөгч улс орнуудад уриаллаа.

 
НҮБ-ын худалдаа хөгжлийн хурлаас гаргасан "2015 оны хөгжлөөр тааруухан орнуудын тайлан"-д тэмдэглэхдээ, өнгөрсөн 20, 30 жилд дэлхийн хүн амын хэрэглээний хамгийн доод хэмжээ өсөөгүй юм. Тэгэхээр 2030 он гэхэд ядуу байдлаас гарах зорилтыг биелүүлэхэд ирэх 15 жилд өсөлтөө заавал 2 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ.


Дэд бүтцийн салбарт ус, цахилгаан, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, түүхий материал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэрэглээг өсгөж, тухайн орон нутгийн иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэн, эдийн засгийн хөгжлийн сайхан орчин бүрдүүлэх ёстойг уг тайланд чухалчиллаа.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе