• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд Хятадын тэнгист хурцадмал байдал үүсгэхгүй байхыг санал болгож байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-26 19:37:03

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хүн Лэй 26-нд хэвлэлийн бага хуралд хандан, Өмнөд Хятадын тэнгист зэвсэг гайхуулах нь хурцадмал байдал үүсгэх тул энэхүү үйлдлээ болихыг холбогдох улс оронд сануулж байна гэлээ.

Сэтгүүлч: Японы Батлан хамгаалахын сайд Накатани Ген саяхан Америкийн Номхон далайн бүсийн командлагч Харистай хэлэлцээ хийж, далай дээр өөрийгөө хамгаалах хүчин болон Америкийн цэрэг Өмнөд Хятадын тэнгист нэгдсэн цэргийн сургуулилт хийх замаар, Зүүн Өмнөд Азийн улс орнуудын батлан хамгаалах хүчин чадлыг эрчимжүүлэхэд тусална хэмээн тохиролцсон байна. Хятад улс үүнийг хэрхэн үзэж байгаа вэ?

Хүн Лэй: Бид холбогдох улс орнуудыг Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван тогтвортой байдалд тустай ажлыг түлхүү хийхийг хүсэж байна. Зэвсэг гайхуулах нь хурцадмал байдал үүсгэж, Өмнөд Хятадын тэнгисийг цэрэгжүүлэх үйл явцыг түргэтгэх тул энэхүү үйлдлээ болихыг холбогдох улс оронд сануулж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе