• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын робот ухаалаг үйлдвэрлэлд хүч сэлбэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-26 16:57:09

Хятадын аж үйлдвэрлэлийн өөрчлөлт гүнзгийрэх тусам үйлдвэрлэлийн роботын хөгжил ч түргэсч, Хятадын ухаалаг үйлдвэрлэлийн түвшинг дээшлүүлэхэд түлхэц болж байна.

Саяхан өндөрлөсөн 2015 оны дэлхийн роботын их хурлын үзүүлбэрийн тухайн газарт Харбины Аж Үйлдвэрийн Их Сургуулийн судлан үйлдвэрлэсэн робот хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Холбогдох хариуцлагатан танилцуулахдаа, \1\ "Авто машины үйлдвэрлэл, төмөрлөгийн үйлдвэрлэл, машин тоноглолын үйлдвэрлэлд бүр ашиглаж байна. Төмөрлөгийг өрөмдөх, гялгар болгох, агуулах, бараа гүйлгээний салбарт бүр ашиглаж болж байна. Оновчтой байх талаар хүний хүрч чадах хэмжээнд робот бүр биелүүлж чадах бөгөөд 24 цагаар тасралтгүй ажиллаж, ажлын үр ашгийг ихээр дээшлүүлж чадна" гэв.

Энэ үзэсгэлэнд Хятадын бие даан үйлдвэрлэсэн шингэн дэлгэцийг зөөх робот, сансрын өртөөний механик гар, өмнөд туйлын судалгааны зориулалттай машин, Хятадын дотоодод уянгаар хөдлөх 7 үетэй анхны робот зэрэг нь хүмүүсийн анхаарлыг маш их татаж байлаа.

Шеньянгийн Шинь Сүн роботын компанийн ерөнхийлөгч Чүй Даокүйн танилцуулснаар, "Уламжлалт роботын олонх нь зөвхөн программчлал хийж чаддаг дээд технологийн тоног төхөөрөмж байсан бол \Аж үйлдвэр 4.0 төлөвлөгөө\ нь роботыг улам уян ургалч бүхий, улам ухаалаг байхыг шаардаж байна. Тиймээс ирээдүйн робот нь эрхбиш олон төрлийн мэдрэх систем, интернет, супер тоо баримт, үүлэн технологи зэрэгтэй нэгдсэн байх хэрэгтэй юм" гэжээ.

Хятад улс бол роботын ашиглалт хамгийн түргэн нэмэгдэж байгаа орон. Холбогдох тоо бүртгэлийн дагуу, 2014 онд дэлхийн хэмжээнд багцаагаар 230 мянган ширхэг аж үйлдвэрийн зориулалттай робот нийлүүлсэн бол 57 мянга нь Хятад улсын зах зээлд борлуулагдсан байна. Өөрөөр хэлбэл олон улсын хэмжээнд аж үйлдвэрийн зориулалт бүхий 4 робот худалдаалагдахад нэгийг нь Хятад улс худалдан авч байна гэсэн үг. Хятадын Электрон ажил төрлийн нийгэмлэгийн орлогч дарга бөгөөд нарийн бичгийн дарга Шүй Шяолань танилцуулахдаа, ээдрээ будлиантай, аюул эрсдэл ихтэй ажлын орчинд аж үйлдвэрийн робот нь маш онцгой үүрэг гүйцэтгэдэг гэлээ.

Тэрээр хэлэхдээ: "Аж үйлдвэрийн робот нь зарим онцгой нөхцөлд хүнийг орлон үүрэг гүйцэтгэх нь улам бүр ихсэж байна. Жишээ нь гэхэд зарим утаа, тоосонцор ихтэй юм уу дэлбэрэх аюултай үйлдвэрлэлийн орчинд, мөн тэнгисийн гүн, задгай агаар зэрэгт бүгд робот хүнийг орлох шаардлага байдаг. Энэ нь мөн манай улсын энэ талын техникийн өрсөлдөх хүчин чадавхаа дээшлүүлэх нааштай нөхцөл болж байна" гэжээ.

Хятад улс роботыг ихээр ашиглаж байгаа орон хэдий ч үйлдвэрлэл судалгааны хөгжлийн талаар олон асуудал нүүрлэж байна. Жишээлбэл Хятадын роботын үйлдвэрлэлийн чухал авто сэлбэгийн түвшин дор байгаа, аж ахуйн нэгжийн гол технологийн инновацын хүчин буурай, дээд шинэ технологийн бүтээгдэхүүний чанарын зөрүү илэрхий, стандартын баталгаажуулалтын систем төгөлдөр бус, аж ахуйн нэгжийн хөгжлийн түвшин тэнцвэртэй бус зэрэг асуудал оршиж байна. Өдгөө Хятадын роботын хөгжлийн 13-р таван жилийн төлөвлөгөөний анхны хөтөлбөрийг бичиж дуусгаад байгаа. Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны машин тоноглолын газрын албан хариуцлагатан Ван Жяньюгийн танилцуулж байгаагаар, төлөвлөгөөнд Хятадын оюуны өмчийн эрхтэй роботыг судлан үйлдвэрлэх, дэлгэрүүлэх болон стандартын системийн байгуулалтын талаар түлхэц үзүүлнэ гэв.

"Төлөвлөгөөнд ухаалаг үйлдвэрлэлийг хөгжүүлж, ардын амьжиргааг сайжруулахаар зорилт болгон, зангилааны авто сэлбэг, дээд шинэ технологийн бүтээгдэхүүнд шинэ амжилт байгуулж, бүтээгдэхүүний чанар чансаа, зах зээлд нийлүүлэх хэмжээ болон аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, роботын үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг ахиулна" гэв.

Төлөвлөгөөний дагуу, ирэх 5-аас 10 жилд Хятадын үйлдвэрлэлийн роботын салбар түргэн хөгжиж, "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний сүүлч үе гэхэд Хятадын үйлдвэрлэлийн роботын эрэлт хэрэгцээ жилд 150 мянган ширхэгт хүрч, 800 мянган роботыг байнга ашиглах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе