• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ ерөнхийлөгч асан Ким Юун Сам агсанд зориулан төрийн оршуулга үйлдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-27 10:35:53

БНСУ-ын засгийн газар тус улсын ерөнхийлөгч асан Ким Юун Сам агсанд зориулан үйлдсэн 5 хоногийн төрийн оршуулга 26-ны өдөр хамгийн сүүлчийн өдөртөө орлоо.

Мөн өдрийн үдээс хойш БНСУ-ын засгийн газар Сөүлийн парламентын хуралдааны танхимд шарилтай салах ёс гүйцэтгэх ёслол хийж, дараа Ким Юун Сам агсны шарилыг Сөүл дэх төрийн оршуулгын газар оршууллаа.

Ким Юун Сам агсны гэргий, БНСУ-ын ерөнхийлөгч асан Лее Мионг Пак болон түүний гэргий Ким Юон Ок, БНСУ-ын ерөнхийлөгч асан Рох Моо Хиун агсны гэргий болон гадаад орнуудаас тус улсад суугаа дипломат төлөөлөгчид, олон этгээдийн төлөөлөгч, хотын иргэдийн төлөөлөгчид 7000 гаруй хүн мөн өдрийн шарилтай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцлоо.

БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хе бие чилээрхсэнээс болж ёслолд оролцож чадаагүй юм. Тэрээр урьдчилан Сөүлийн их сургуулийн эмнэлэгт очиж Ким Юун Сам агсны шарилтай эцсийн удаа салах ёс гүйцэтгэлээ.

Ким Юун Сам 22-ны үүрээр 88 настайдаа таалал төгссөн юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе