• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Терроризмын эсрэг хамтран ажиллана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-27 11:26:16

Оросын ерөнхийлөгч Путин, ОХУ-д айлчилж очсон Францын ерөнхийлөгч Олланд нар 26-ны өдөр Кремльд сэтгүүлчидтэй уулзсаны дараа хэлэхдээ, Сирид терроризмын эсрэг хоёр талын хамтын ажиллагаа явуулахаар зөвшилцсөн бөгөөд Америкийн удирдсан хэд даврагч бүлэглэл "Лалын улс"-д цохилт өгөх олон улсын холбоотой хамтран ажиллах болно гэжээ.

Путин, сүүлийн үед Орос, Франц хоёр талын хамтын ажиллагаа өрнүүлэх, Америкийн удирдсан хэд даврагч бүлэглэл "Лалын улс"-д цохилт өгөх олон улсын холбоотой хамтран ажиллахыг хоёр тал зөвшилцөж, "цохилт өгөх бүс, цохилт өгөхийг орхих бүсийг тогтоосон бөгөөд зарим асуудлаар тагнуулын мэдээ солилцох, дайны талбайг зохицуулах үйл ажиллагаа" -г тогтоосон юм гэжээ.

Путин, Орос Америкийн удирдсан олон улсын холбоог хүндэтгэж түүнтэй хамтран ажиллахад бэлэн байна. "Нэгдмэл хамтын холбоо байгуулахыг сайшааж байна. Ийм байдалд бидний ажлыг зохицуулахад улам үр дүнтэй болно гэж бид үзэж байна" гэжээ. Оросын байлдааны нисэх онгоцыг буудан унагаж, Оросын дайчид амь үрэгдсэн ийм хэргийг дахин яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэж тэрээр онцолжээ.

Олланд, Сирид зөвхөн "Лалын улс" бүлэглэлд цохилт өгөх болно. Терроризмын эсрэг дайтаж байгаа зэвсэгт этгээдэд цохилт өгөхгүй гэж миний бие Путинтэй зөвшилцсөн юм гэжээ. Франц, Орос энэ асуудлаар тагнуулын мэдээ солилцож, хэнд цохилт өгөх, хэнд цохилт өгөхгүй байхаа тогтоох болно гэжээ.  \Г.Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе