• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс экспортын хамгийн том гүрний байр сууриа үргэлжлэн баримтлах болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-27 09:48:27
Дэлхийн худалдаа шинэ үе шатанд шилжиж буй үеэр, "нэг бүс нэг зам" санаачилгын хэрэгжилт, Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банк үйл ажиллагаагаа эхлүүлэхийг дагалдан Хятад улс олон улсын экспортын хамгийн том гүрний байр сууриа үргэлжлэн баримтлах боломжтой гэж "HSBC" групп 26-нд нийтэлсэн "Дэлхийн худалдааны хэтийн төлөв" тайландаа тэмдэглэжээ.

Уг тайланд, шинэ техник, эдийн засгийн интегралчлал зэрэг хүчин зүйлийн улмаас гурав дахь ээлжийн даяаршлын урсгал үүсэж, олон улсын худалдаа шинэ үе шатанд шилжих болно. Харин Азийн худалдааны хөгжил цэцэглэлт энэхүү үе шатны олон улсын худалдааны өсөлтийг дайчлан, олон улсын бараа бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээг 2050 онд дөрөв дахин нэмэгдүүлж, нийт хэмжээг 68 триллион 500 тэрбум ам долларт хүргэх болно. Энэ явцад Хятад улс үргэлжлэн экспортын хамгийн том гүрний байр сууриа хадгалж, "нэг бүс нэг зам" санаачилгын хэрэгжилт, Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банк зэрэг байгууллага нэгжийн үйл ажиллагаагаа эхлүүлэхийг дагалдан худалдааны хэмжээ улам нэмэгдэж, олон улсын худалдаан дахь нөлөө улам их болно гэжээ. 

Урьдчилсан тооцоогоор, 2050 он гэхэд Хятад улсын бараа бүтээгдэхүүний экспорт 12 триллион ам долларт ойртох болно. Мөн 2050 он гэхэд, олон улсын худалдаан дахь Азийн эзлэх хувийн жин одоогийн 29 хувиас нэмэгдээд 40 хувь болж, үүний дээр Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орон, бүс нутгийн нэмбэл, бүхий л Азийн бүс нутгийн олон улсын худалдаанд эзлэх хувийн жин нь одоогийн 33 хувиас өсөөд 46 хувь болно. Харин Европын эзлэх хувийн жин одоогийн 41 хувиас 28 хувь болон буурч, умард Америкийн эзлэх хувийн жин одоогийн 11 хувис 9 хувь болон буурах болно гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе