• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ыг зэмлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-02-08 16:25:06

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 7-ны өдөр хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдэгдэл нийтлэн, БНАСАУ баллистик пуужингийн техникийг ашиглан хөөргөх үйл ажиллагаа явуулж байгааг хатуу зэмлэж байгаа бөгөөд даруй чухал арга хэмжээ авч, шинэ шийдвэрийг батална гэжээ.

Мэдэгдэлд: Эдгээр үйл ажиллагаа БНАСАУ-ын цөмийн зэвсэг тээгч системийн хөгжлийг ахиулж, Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг ноцтой зөрчжээ. Эдгээр үйл ажиллагаа, ялангуяа цөмийн туршилт олон улсын энх тайван, аюулгүйн байдалд тодорхой аюул заналхийлэл болж байна гэж дахин нотолж байна гэжээ.

Аюулгүйн Зөвлөл дипломат, улс төрийн арга замаар одоогийн байдлыг энх тайвнаар шийдвэрлэж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын тулд хүчин чармайлт гаргана гэж тус мэдэгдэлд тэмдэглэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе