• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зика вирусээс сэргийлэх онц арга хэмжээ авч байна 

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-02-09 16:20:36

8-нд Америкийн өвчнөөс сэргийлэх төв зика вирусын сэрэмжийн зэрэглэлийг хамгийн дээд хэмжээнд хүргэв. 2009 оны А хэлбэрийн H1N1халдварт ханиад, өнгөрсөн жилийн Эбола халдварын дараа Америк дахин хамгийн өндөр зэрэглэлийн сэрэмжлүүлэг өгч байгаа нь энэ юм.

Америкийн өвчнөөс сэргийлэх төв мөн өдөр мэдэгдэл гаргаж, уг байгууллагын 22-нд ажиллуулсан "онц байдлын командлах төв" Зика вирусын сэрэмжийн зэрэглэлийг нэг шат өгсүүлж, хамгийн дээд зэрэглэлд хүргэв. Ийнхүү Зика вирус Америкийн нутаг дэвсгэрт дэлгэрэхээс сэргийлэх бэлтгэл ажлаа бүрэн хийх шаардлагатай гэв.

Мөн өдөр Америкийн цагаан ордон, ерөнхийлөгч Обама 9-ний өдөр Конгресст дэвшүүлэх 2017 оны санхүүгийн төсөвт 1 тэрбум 800 сая ам долларын яаралтай санхүүжилт хийж, Зика вирусээс сэргийлэхийг санал болгоно гэв.

Мөн өдөр Их Британийн Гласгов их сургууль, Их Британи, Бразилийн засгийн газрын дэмжлэгээр хамтарсан судалгааны баг гарган зика вирусийн онцлог, дархлалд судалгаа хийж, Бразиль уг вирусээс сэргийлэхэд тусална гэв.

Уг вирусээс болж, жижиг толгойтой хүүхэд төрсөн тохиолдол гарч магадгүй гэж хүмүүс санаа зовж байна. Энэ хоёрын хоорондох холбоо улам илэрхий болж байна гэж Америкийн өвчнөөс сэргийлэх төвийн дарга Томас Фредех хэлэв./Урьхан/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе