• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Канад "Исламын улс"-д цохилт өгөх олон улсын холбооноос гарна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-02-09 16:42:44
8-нд Канадын ерөнхийлөгч Трудеу: Канадын агаарын цэрэг энэ сарын 22-ноос өмнө “Исламын улс”-д цохилт өгөх олон улсын холбооны агаарын дайралтын үйл ажиллагаанаас гарч, Иракийн цэргийг дасгалжуулах хүн хүчээ нэмнэ гэжээ. Тэрээр мөн өдрийн хэвлэлийн бага хуралд, Ирак, Сирийн хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэх шаардлагатай. Канад ирэх 3 жилд Ирак, Сирид 1.2 тэрбум ам.долларын тусламж үзүүлж, тухайн бүсийн аюулгүй тогтвортой байдал, хүмүүнлэгийн тусламж, бүс нутгийн хөгжилд зарцуулна гэжээ. Канад “Исламын улс”-д цохилт өгөх олон улсын холбооны армийн хүний тоог одоогийн 600-гаас 830-д хүргэж, байлдааны бус шинж чанартай болгох юм байна. Трудеу: Канад тус бүс нутгийг хамгийн сайн арга замаар туслахын тулд энэ шийдвэрийг гаргасан. Агаарын дайралт богино хугацааны цэргийн явдалд тустай боловч урт удаан тогтвортой байдалд хүргэж чадахгүй юм гэжээ. Тэрээр, Канадын доод танхим 16-ны өдөр хуралдахдаа энэ асуудлаар санал оруулна гэжээ. \Сарантуяа\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе