• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван Ги Мун Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдтай уулзав

CRI       (GMT+08:00) 2016-02-10 15:23:24

9-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, айлчлан очсон Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бюнг Се нартай НҮБ-ын төв байранд уулзаж, Хойд Солонгос саяхан цөмийн туршилт хийсэн, хиймэл дагуул хөөргөсөн үйл ажиллагаа явуулсан асуудлаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр Бан Ги Мун, БНАСАУ 1-р сарын 6-нд цөмийн туршилт хийж, 2-р сарын 7-нд баллистик пуужингийн технологи ашиглан хөөргөх үйл ажиллагаа явуулсан нь тогтвортой байдалд харшилсан үйлдэл бөгөөд Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг зөрчсөн гэж тэмдэглээд, эдгээр үйл ажиллагаанаас бүс нутгийн тогтвортой байдал, зэвсэглэлийг хорогдуулах, түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх зорилтод учруулсан сөрөг үр дагаварт маш их анхаарал хандуулж буйгаа илэрхийлсэн гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн алба мэдэгджээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе