• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хонконгийн цагдаа 61 хүнийг баривчлав

CRI       (GMT+08:00) 2016-02-10 16:29:17

Хонконгийн зарим хэт даврагч үзэлтнүүд 8-наас эхлэн Хонконгийн цагдаагийнхтай ноцтой зөрчил үүсгэж, зарим нь зориудаар цагдаад халдсанаар улам бүр ноцтой үймээн дэгджээ. 9-ний оройн 10 цаг хүртэлх байдлаар Хонконгийн цагдаа 61 хүнийг баривчилсан байна. Эдгээрийн хүмүүс хууль бусаар цугласан, цагдаад халдсан, баривчлахыг эсэргүүцсэн, албан ажилд саад учруулсан, зэр зэвсэг нууцаар хадгалсан, олон нийтийн газарт ёс бус үйлдэл хийсэн зэрэг хэрэгт сэжиглэгдэж байна.

9-нд Хонконгийн нийгмийн олон салбарынхан мэдэгдэл гаргаж, Ванжяо-д гарсан үймээний хэргийг хатуу зэмлэн буруушааж, цагдаагийнхан хатуу шударгаар хууль сахиулахыг дэмжин, хэрэг үйлдсэн хүчирхийлэгч этгээдийг даруй баривчлан хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй гэжээ. Хонконгийн нийгэм үймээний хэрэгт бэртэж шархадсан цагдаа нар, хэвлэл мэдээллийн ажилтнуудад санаа тавьж буйгаа илэрхийлжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе