• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүмүүнлэгийн өрсөлдөөн сорилтыг хамтран зохицуулахыг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-02-10 16:47:10

 9-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ оны 5-р сард болох дэлхийн хүмүүнлэгийн дээд уулзалтын тухай тайлан нийтэлж, улс орнууд хариуцлагаа хамт хүлээж, дэлхийн хүмүүнлэгийн өрсөлдөөн сорилтыг зохицуулахыг уриалсан байна.

Мөн өдөр болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд Бан Ги Мун "Хүний ижил чанар: Хариуцлагаа хамт хүлээе " сэдвээр тайлагнахдаа, улс орнууд дэлхийн гүн гүнзгий, тулгамдсан, улам хэцүү өрсөлдөөн сорилттой тулгарч байна. Жишээлбэл хүчирхийллийн хэт даврагч хүчин, терроризм, хил дамнасан гэмт хэрэг, цаг уурын өөрчлөлтөөс болсон байгалийн гамшиг, баян ядуугийн зөрөө ихсэх зэрэг байна. Хүмүүнлэгийн тусламжийн эрэлт хэрэгцээ түүхийн хамгийн илүү үе шатандаа байгаа боловч асуудлыг шийдвэрлэх улс төрийн арга замыг олоогүй байна гэжээ.

Бан Ги Мун, миний дэвшүүлсэн тайланд 2015 онд дэлхийн 125 сая хүн хүмүүнлэгийн тусламж шаардагдаж, 60 сая хүн гэр орноо орхин дүрвэж, өдгөө 20 тэрбум ам.долларын тусламж шаардагдаж байна гэж тэмдэглэсэн гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе