• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2016 оны Хятадын банк санхүүгийн тайланг гаргав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-02-10 15:45:45

Хятадын Нийгмийн Шнжлэн Уааны Аадемийн Банк санхүүгийн судалгааны газар саяхан 2016 оны "Хятадын банк санхүүгийн хөгжлийн тайлан"-г гаргав. Тайланд, Хятадын эдийн засгийн шинэ хуучин үйлдвэрлэл, хөгжлийн хөдөлгөх хүчний солигдолд өсөлтийн тогтвортой орчныг хэрхэн хангах нь 2016 оны Хятадын макро эдийн засгийн тохируулах чухал сэдэв болж байна. Макро тохируулалтад өргөтгөх байр сууриа тодорхойлж, эдийн засгийн уналтын төсөөллийг эргүүлэн, дифляцийн эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй гэж тайланд дурдсан байна.

Хятадын Нийгмийн Шнжлэх Уааны Аадемийн Банк санхүүгийн судалгааны газрын дэд захирал, "Хятадын санхүүгийн хөгжлийн тайлан 2016"-гийн гол найруулагч Инь Жяньфэн, 2016 онд Хятадын эдийн засагт нүүрлэж буй хамгийн гол эрсдэл нь дифляцийн асуудал бөгөөд "өндөр хэмнэлт" системийн чанартай банк санхүүгийн эрсдэлд нүүрлэж байна. Юанийн ханшийн хэлбэлзэл, хүн амын бүтцэд өөрчлөлт гарах нөхцөлд үйлдвэрлэлийг шат ахиулах, түүхий эдийн нөөцийг багасгахад хүнд дарамт тулгарч байна гэв.

"Ашиггүй хэт үйлдвэрлэлээс чөлөөлөх нь хэсэг зээлийг арилгах хэдий ч иймэрхүү арга хэмжээний дагуу GDP-ийн өсөлтийг сааруулна. Ийнхүү хоёр үр дүнгийн нэг нь зээлийг арилгах, нөгөө нь GDP-ийн өсөлтийг сааруулах, энэ хоёрын алины үр нөлөө нь улам их байх асуудал нь үйлдвэрлэлийг шат ахиулахад зээлийг буцаах эсэхийг шийдвэрлэнэ. 2012 оноос эхэлж, Хятадын шинээр байгуулсан худалдааны зориулалттай орон сууцны тоо шинээр нэмэгдсэн хот суурины гэр бүлийн тооноос хол давсан юм. Орон сууцны зах зээлийн шинэ эрэлт хэрэгцээ шинээр нэмэгдсэн хот суурины гэр бүлээс шийдвэрлэгдэнэ. Зөвхөн сайжруулах чанартай эрэлт шаардлага нь хангалтыг нэмэгдүүлж чадахгүй. Дээр нь баталгаат орон сууцыг нэмбэл шинээр нэмэгдсэн хангалтын хэмжээ нь орон сууцны эрэлт хэрэгцээнээс хоёр дахин их болно. Сүүлийн үеийн төсөөллөөс үзвэл, 2030 оноос Хятадын нийт хүн амын тоо сөрөг өсөлттэй болж, газар эдэлбэрийн зах зээл илүүдэл байдалтай болно. Хүн амын бүтцийн өөрчлөлтөөс болж, энэхүү нөлөө нь урт хугацаагаар байж болзошгүй" гэж тэрээр тэмдэглэв.

Тайланд, Хятадын сүүлийн жилүүдийн макро зохицуулалтын байдлаас үзвэл, "бага зэргийн сэдэлт"-ийн үр ашгийг ажиглах шаардлагатай бөгөөд эдийн засгийн уналтын доод хэмжээг баталгаажуулахад хүндрэлтэй болно гэж дурджээ.

Инь Жяньфэн хэлэхдээ, эдийн засгийн өсөлт урт хугацааны турш буурах шатандаа байвал өсөлтийн асуудал богино хугацааны турш ерөнхий эрэлт хэрэгцээ хүрэлцэхгүй байдалтай болно. Ийнхүү макро зохицуулалт нь банк санхүүгийн өргөтгөх бодлого, валютын уужуу бодлогыг хэрэгжүүлж, цаг тухайд нь төсөөллийн байдлыг эргүүлэх ёстой гэв.

2015 оны 11-р сарын 30-нд, Олон улсын валют эдийн засгийн байгууллага юанийг нөөц мөнгөний жагсаалтад оруулж, юанийн олон улсын валют болоход чухал ахиц гаргажээ. Хятад улс өдгөө хөрөнгийн дансыг бүрмөсөн нээлттэй болгоогүй, ялангуяа хил дамнасан үнэт цаасны хөрөнгө оруулалт, хил дамнасан зээл, түүний дагалт бүтээгдэхүүний солилцооны хувьд юань болон бусад валютын чөлөөт солилцоонд зарим хязгаарлагдмал зүйл оршиж байна гэж тайланд тэмдэглэжээ.

Хятадын Засгийн газар "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг баталгаажуулах аргыг олсон юм. Тухайлбал Хөхмөрний эдийн засгийн бүс, Бээжин Тяньжинь Хэбэйгийн эдийн засгийн бүс, торгоны замын эдийн засгийн бүс үндэсний стратегийг хэрэгжүүлэх замаар, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулан, хүнээр гол болгосон хотжилтыг урагшлуулж, эдийн засгийн шинэ өсөлтийн цэгийг буй болгоно гэж тайланд дурджээ. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Банк санхүүгийн судалгааны газрын дэд захирал Хү Бинь, эдийн засгийн уналт тасралтгүй ихсэж, дифляцийн эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд Хятадын банк санхүүгийн системийн зах зээлийн шинжтэй өөрчлөлтийг түргэтгэх ёстой гэв.

Хү Бинь:"Макро банк санхүүгийн талаар бидэнд ямар эрсдэл нүүрлэж байна. Нэгд, дифляци, хоёрт, хэт үйлдвэрлэлээс болж аж ахуйн нэгжийн өр ихсэж, улмаар банк санхүүгийн хөрөнгийн өр ихсэх, гуравт, гадаад дотоодын эрсдэлийн давхар нөлөө. Өдгөө хэт үйлдвэрлэлийн асуудал, орон сууц борлуулагдахгүй асуудал зэрэг нь эрэлт хэрэгцээ болон хангалтын талаар банк санхүүгийн өөрчлөлттэй нягт холбоотой юм. Банк санхүүгийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж байж, бүтцийн чанартай асуудлуудыг зохицуулж чадна" гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе