• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тайваний газар хөдлөлтийн улмаас 55 хүн нас баржээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-02-11 14:38:21

11-ний 07:30 минутын байдлаар Тайваний өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас 55 хүн нас барснаас 53 нь Тайнань хотын Юүнкан хорооллын байрны нурангинд дарагдсан юм байна.

Тайваний өмнөд хэсэгт 6-ны өдрийн үүрээр 6.7 баллын хүчтэй газар хөдөлж, 16 давхар байшин нурсан юм. Одоогоор аврах ажиллагаа 120 гаруй цаг үргэлжилж, 80 гаруй хүн сураггүй хэвээр байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, том оврын машин тоног ажиллуулахын хэрээр нас барагсдын тоо огцом нэмэгдэж болзошгүй юм байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе