• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Жангар"-ын туулийн хүүхэлдэйн киноны нээлт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-04-23 16:20:15

Бээжингийн Олон улсын 6 дахь кино наадмыг тохиолдуулан "Жангар"-ын туулийн хүүхэлдэйн киноны нээлтийг энэ сарын 16-нд Улаанбаатар хотноо нээсэн бол 22-нд Бээжин хотод нээлт хийлээ. Нээлтэд холбогдох байгууллагын төлөөлөгч, соёлын өвийг уламжлагч, үзэгч олон, хэвлэл мэдээллийн 100-гаад хүн оролцож, "Жангар" хүүхэлдэйн киноны нэг ангийг Хятад, Монгол хоёр хэлээр үзэж сонирхлоо.

"Жангар", "Гэсэр", "Монголын Нууц Товчоо" гурав Монголын уран зохиолын гурван оргил хэмээн нэрлэгддэг. Зуун зууны турш ардын өв уламжлагч нарын аман уламжлалаар өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн "Жангарын тууль"-ийг дэлхийн олон орны эрдэмтэн судалж, олон хэлний судалгааны ултай бүтээлүүд хэвлэгдсэн байдаг. Мөн Хятад, Монгол, Оросын ойрад угсаатны дотор аман уламжлал, амьд уламжлал өргөн хадгалагдсаар ирсэн. Харин шинэ эрин зуунд энэхүү агуу туулийг кино урлаг, дэлгэцээр дэлхий нийтэд таниулах зорилт тавьж ажиллан, удахгүй хүүхэлдэй олон ангит кино олон нийтийн сонор, хараанд хүрэхэд бэлэн болоод байна.

Арав шахам жилийн өмнөөс Шинжаан нутагтай Далай Жангарын туулийг хүүхэлдэй кино болгох хүсэл өвөрлөн Хятадын хэвлэл мэдээллийн их сургуульд магистр, Монгол Улсын СУИС-д доктор хамгаалахын дагуу зорьсон зүйлээ орхилгүй хийсний үр дүн нь өнөөдрийн цацагдахад бэлэн болоод байгаа "Жангар" хүүхэлдэйн кино юм. "Жангар" хүүхэлдэй кино энэ оны 6-р сарын 1-нээс эхлэн олон нийтэд хүрэх болно.

Хятадын "Жангар" судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Цэцэнбат хүүхэлдэйн үүнтэй холбогдуулан ярихдаа, "Туулийг уламжлан хөгжүүлэх ажил бол ер нь амьд уламжлалыг хадгалах, үсэг бичигт тэмдэглэн уламжлах арга хэлбэрээр хөгжиж ирсэн. Одоо харин хүүхэлдэйн кино хэлбэрээр олон нийтэд, хүүхдүүдэд маань хүрэх гэж байна. Энэ нь шинэлэг мөртөө алс хэтийн ач холбогдолтой үйл хэрэг гэдгийг тэмдэглүүштэй байна" гэлээ.

Сэтгүүлч Сарантуяа, Пүрэвжав нар зураглан мэдээлэв

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе