• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Япон, БНСУ-ын олон нийтийн дипломат харилцааны анхны форум болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-04-30 16:23:28

Хятад, Япон, БНСУ-ын олон нийтийн дипломат харилцааны анхны форум болон 2016 оны Хятад, Япон, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны форум 29-ний өдөр Бээжинд болж, гурван орны нэрт эрдэмтэн судлаачид, олон нийтийн дипломат харилцааны зүтгэлтэн, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид гээд 300 гаруй хүн форумд оролцон, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын гурван орны хамтын ажиллагааг судалсан байна. Гурван орны ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөсөө хол илүү болохоор хамтран ажилладаг л юм бол өрсөлдөөн сорилтуудын ард хамтаар гарч болох юм хэмээн хуралд оролцогсод санал нэгтэй үзжээ.

Хятадын гадаад хэргийн сайдын орлогч Жан Е-сүй "Дуугарвал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй" гэсэн зүйр үгээр гурван орны хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөсөө илүү байж, үнэнч шударгаар хамтран ажиллаж, өрсөлдөөн сорилтыг хамтаар туулахыг форум дээр онцолжээ.

Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэннянь ч үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, ХОУР нь олон орны хэл, олон ургалч индэр тавцангаараа дамжуулж гурван орны хамтын ажиллагаанд хүч сэлбэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе