• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оросын байлдааны нисэх онгоц Америкийн нисэх онгоцыг хоригложээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-01 16:37:16

Оросын Су-27 байлдааны нисэх онгоц 4-р сарын 29-нд Балтын тэнгисийн агаарт Оросын хилд ойртсон Америкийн нэгэнRC-135U тагнуулын нисэх онгоцыг агаарт хориглох нислэг хийсэн явдалд холбогдуулан Америк, Оросын батлан хамгаалах яам урьд хожид хариу тусгал гаргажээ.

 
29-нд Америкийн БХЯ-ны төлөөлөгч Мичелле Балданза, Оросын Су-27 байлдааны нисэх онгоц олон улсын агаарт Америкийн нисэх онгоцноос 30 метрийн ойр зайд онцгой нислэг үйлдэж Америкийн нисэх онгоцыг хашсан байна. Иймэрхүү аюултай, мэргэжлийн бус үйлдэл нь нисэх онгоцонд байсан хүмүүсийг аюулд учруулж болзошгүй бөгөөд улмаар Америк, Оросын хурцадмал байдлыг ширүүсгэж мэдэх юм гэсэн байна.

 
Уг хэрэгт холбогдуулан 30-нд Оросын БХЯ-ны төлөөлөгч Игор Конашенков, Оросын талын нислэгийн үүрэг бүгд олон улсын агаарын зайг ашиглах холбогдох тогтоолд нийцэж байна. Америкийн RC-135U тагнуулын нисэх онгоц удаа бүр хариулагч машинаа унтраасан нөхцөлд Оросын хилд ойртохыг зэхэж буйг талууд анзаарахыг Оросын БХЯ хүсэж байна. Иймээс Оросын агаарын сэргийлэлтийн хүчин байлдааны нисэх онгоц томилон Америкийн нисэх онгоц ямар хэлбэр загварын гэдэг зэрэг мэдээллийг ажиглахгүй байхын аргагүйд хүргэсэн гэжээ. Игор Конашенков, энэ асуудлыг зохицуулахад Америкийн армид хоёр зүйлийн шийдвэрлэх арга хэлбэр байгаа. Тухайлбал нэгд, Оросын хилд нисэн ойртохгүй байх, хоёрт, Оросын агаарын сэргийлэх хүчин ойртсон нисэх онгоцыг автоматаар танихад дөхөм болгохын тулд Америкийн нисэх онгоц хариулт өгөх системээ асаасан байх хэрэгтэй гэжээ.
\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе