• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иран пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлэх хуулийн төсөл батлав

CRI       (GMT+08:00) 2016-05-02 16:30:31

Ираны парламент орон нутгийн цагаар 5-р сарын 1-нд санал оруулж, Ираны пуужингийн сүр хүч болон батлан хамгаалалтын хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилт бүхий хуулийн төсөл баталжээ.

Уг хуулийн төсөлд Иран улс пуужингийн хүчин чадлаа эрчимжүүлэхийн тулд заавал авах ёстой хэдэн зүйлийн гол арга бодлогыг багтаасан байна. Тухайлбал, пуужингийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, шинэчлэх, богино, дунд, алсын зайн тусгалтай агаарын сэргийлэлтийн төрөл бүрийн байлдааны системийг хөгжүүлэх, аюулгүй холбооны интернет сүлжээг буй болгох, цахим байлдааны чадвараа нэмэгдүүлэх, зэвсэг тоноглолыг ухаалаг болгох, террорист бүлэглэлд цохилт өгөхөд шаардагдах зэр зэвсэг үйлдвэрлэх, тэнгисийн армийг тэргүүний зэвсэг тоноглолоор зэвсэглэх зэрэг болно гэж эх сурвалжид мэдээлжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе