• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Интернэтийн салбар дахь санхүүгийн залилан анхаарал татав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-05-02 16:16:22
Францын дөрвөн том байгууллага буюу Банк санхүүгийн зах зээлийн хяналт удирдлагын газар, Өрсөлдөөн хэрэглээ болон залилангийн эсрэг ерөнхий газар, Банк санхүүгийн шалгалт хяналтын удирдлагын газар, Парисын Прокурор сүүлийн үед хамтарч мэдэгдэхдээ, интернэтийн салбар дахь банк санхүүгийн залилангийн ажиллагаанд хамтаар цохилт өгнө гэжээ. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг Францад газар авснаар, хяналт удирдлагын салбарыг сэрэмжээ өндөржүүлэхэд хүргэсэн байна.

Францын банк санхүүгийн зах зээлийн хяналт удирдлагын газрын танилцуулснаар, 2010 онд Францад хууль дүрмийн зөрчилтэйгээр байгуулагдсан гадаад валютын худалдаа, тогтмол орлоготой урьдчилгаат эрхийн хөрөнгө оруулалтын вэб сайт нийт 4 байсан бол, 2015 онд огцом нэмэгдээд 360 болжээ. Үүнтэй холбоотой гомдол мэдүүлэг нийт 64 удаа ирсэн бол, 1600 гаруй удаа болтлоо огцом өсөж, Францын иргэдийн 1\4 хувь гаруй нь эрсдэл ихтэй иймэрхүү төрлийн төсөлд хөрөнгө оруулах талаар залилуулсан байна.

Францын банк санхүүгийн зах зээлийн хяналт удирдлагын газраас мэдэгдснээр, сүүлийн 4 жилд хууль ёсны вэб сайт дээр нээгдсэн иймэрхүү төслийн нийт алдагдал 175 сая евро-д хүрч, ердөө 13 сая еврогийн ашиг орлого олсон байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе